ОХУ, “S-300” пуужингийн системийг Сири рүү илгээлээ

ОХУ-ын эрх баригчид явуулж буй Сири улс руу “S-300” пуужингийн довтолгооны системийг илгээсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг төхөөрөмж хоёр долоо хоногийн дараа зорьсон газраа хүрэх гэнэ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "Израилийн хүсэлтийг дагаж "S-300" системийг Сирид байршуулахаас хэсэг хугацаанд түдгэлзсэн. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Энэ бидний буруу биш юм” гэж мэдэгдэв.
“S-300” системийг Сири руу илгээсэн нь саяхан сүйрсэн Оросын “Ил 20” онгоцны осолтой холбоотой аж.
Израйлийн сөнөөгч онгоцууд гэнэтийн дайралт хийх үеэр Сирийн армийнхан газар-агаар ангиллын пуужинг харважээ.
Тус пуужин гол байгаа онолгүй Газар дундын тэнгист Оросын цэргийн албан хаагчдыг тээвэрлэн явж байсан “Ил 20” онгоцыг харваж, устгасан юм.
Москва ослын гол буруутанг Израйль хэмээн мэдэгдэж, хариуцлагаа хүлээхийг шаардаж буй.
“S-300” системийг Сири рүү илгээсэн явдалд АНУ дургүйцлээ илэрхийлэн “Москвагийн үйлдэл хямралыг улам даамжруулах болно” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ