Хандив нэрээр шорон руу хар тамхи нэвтрүүлэхийг завджээ

АНУ-ын Техас мужийн "Wayne Scott Unit" шоронд хандивласан 720 кг гадил жимснээс их хэмжээний хар тамхи олсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Хайрцагласан гадил жимсний доод хэсэгт 18 сая ам.долларын үнэ бүхий хар тамхи нууж, шоронд нэвтрүүлэхийг оролджээ.
Уг мэдээллийг Техас мужийн эрүүгийн хэргийн шүүхийн баталж, албан ёсны цахим сайтдаа зургийг нь нийтэлсэн байна.
Хайрцгуудыг шалгаж байсан хоёр цагдаагийн түрүүч нэг хайрцаг бусдаас өөр, хүнд байгааг илрүүлжээ. Улмаар хайрцгийг багласан олсыг тайлж, шалгахад сайтар боож багласан хар тамхинуудыг олсон байна. Цагдаагийнхан болон гаалийн ажилчдын хамтарсан шалгалтаар 45 хайрцаг гадилд 540 боодол хар тамхи нуусан болохыг тогтоожээ.
АНУ-ын Хар тамхитай тэмцэх агентлаг уг хар тамхины эзэн, хаанаас илгээсэн болохыг мөрдөж буй гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ