Улсын хэмжээнд 73.9 мянган тонн үр тариа хураан аваад байна
2018-9-25

 

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13.0 мянган га-д төмс, 8.3  мянган га-д хүнсний ногоо, 69.8  мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн.

         

Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн  тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.

 

09 дүгээр сарын 25-ний байдлаар 26.0 мянган га-г ангилан хадаж нийтдээ 51.5 мянган га-гаас 73.9 мянган тонн үр тариа, 8.9 мянган га-гаас 116.9 мянган тонн төмс, 5.5 мянган га-гаас 61.6 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 15.1%, төмс, хүнсний ногооны хураалт 68.9-66.2%-ийн явцтай байна.

 

 

                                 УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

Д/Д

Таримлын төрөл

Хураах талбай         (га)

Хураасан талбай           (га)

Хувь

 

Нэгжийн ургац        (цн)

Нийт ургац

(тн)

1

Үр тариа

341611

51591

15.1

14.3

73969

2

Төмс

13030

8976

68.9

130.2

116907

3

Хүнсний ногоо

8319

     5509

66.2

112.0

61689

4

Тэжээл

56471

9764

17.2

28.8

28207

5

Тосны ургамал

57851

4550

7.8

6.1

2815

Shuud.mn
Сонин хачин