АНУ-ын дипломатч Мадагаскарт амиа алджээ
2018-09-26

АНУ-ын дипломатч Мадагаскарт амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан нэгэн этгээдийг баривчилсан гэнэ.

 

 

Амиа алдсан дипломатчийн талаарх мэдээллийг олон нийтээс нууцалж байна. Түүний цогцсыг Антананариву хот дахь гэрээс нь олжээ.

 

Антананариву хот дахь АНУ-ыэ Элчин сайдын яам “Бид их харамсч байна. Гэр бүл болон найз нөхөд нь гүнээ эмгэнэл илэрхийлье” гэж мэдэгдэв.

 

АНУ-ын мөрдөгчид Мадагаскарын албаныхантай хамтран дипломатч ямар шалтгаанаар амиа алдсан гэдгийг тодруулахаар ажиллаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
нэг ч гэсэн.:
тонилсон
2018-09-26