Эбола вирус 150 хүний аминд хүрлээ

Бүгд Найрамдах Конго улсад эбола вирус дахин дэгдээд буй билээ. Тэгвэл уг вирусын халдварын улмаас 150 амиа алдсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам ДЭМБ руу явуулсан тайландаа дурьджээ.
119 хүн эболагийн халдвараар амиа алдсан нь тогтоогдсон бол 31 хүн сэжигтэй байдлаар амиа алдсан гэнэ. Конгогийн зүүн хэсэгт уг вирусын хадвар эрчимтэй тархсан ба 69 хүн амиа алдсан байна.
Эболагийн халдвар авсан нэг иргэн бүрэн эдгэрч, өнгөрсөн амралтын өдөр эмнэлгээс гарсан гэнэ.
ДЭМБ-ын удирдлагууд халдвар гарсан нутгууд руу мэргэжилтнүүдийг илгээж, туршилтаар гарган аваад буй эм, бэлдмэлийг хүргэхээр болжээ.
2015 онд Баруун Африкийн орнуудад дэгдсэн эбола вирус 14, 000 хүний аминд хүрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ