Трампыг үг хэлэх үед Эрдоган танхимыг орхин гарчээ
2018-09-26

НҮБ-ын ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлэхээр индэр дээр гарч ирэхтэй зэрэгцэн Туркийн Ерөнхийлөгч  Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган танхимыг орхин гарчээ.

 

 

Гэхдээ Эрдоган, Трампт дургүйцэн танхимыг орхин гараагүй гэнэ. Учир нь хуваарийн дагуу Эрдоган, Трампын дараа үг хэлэх ёстой байжээ.

 

Тэрбээр танхимаас гарч, хажуу өрөөнөөс Трампын үгийг сонссон талаар “www.sputniknews.com” сайт мэдээллээ.

 

Трамп Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах, Ойрхи Дорнодод санаатайгаар үймээн самуун дэгдээдэг хэмээн Тегераныг буруутгасан юм.

 

Мөн тэрбээр Сирийн нийслэл Дамаск хотноо химийн зэвсэг хэрэглэсэн эсэх талаар хариу өгөхийг албаныханаас хүсчээ. Уг чуулга уулзалтад Сирийн Засгийн газрын төлөөлөгчид оролцож буй юм.

 

Долоо хоног үргэлжлэх уг чуулга уулзалт ирэх сарын 1-нд хөшгөө хаана. Уулзалтад 196 орны удирдагч, муж ба засгийн газрын тэргүүнүүд оролцож байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин