“Аврагч” тэмцээн 20 дахь жилдээ зохион байгуулагдлаа
2018-09-26

Орхон аймгийн Онцгой байдлын газраас аж ахуй нэгж, байгууллагуудын анхны тусламжийн нөхөрлөлүүдийн дунд “Аврагч” нөхөрсөг тэмцээнийг 20 дахь жилдээ зохион байгууллаа.

Тэмцээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 21 байгууллагын 16 анхны тусламжийн нөхөрлөлийн 240 гаруй алба хаагч оролцон, гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах мэдлэгээ сорьсон юм.

 Анхны тусламжийн нөхөрсөг багийн гишүүд  газар хөдлөлтийн голомт, ой хээрийн түймэр, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, авто осол, химийн бодис алдагдсан үед авах арга хэмжээ зэрэг дадлагын талбайд үзүүлэх тоглолтыг хийж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээний нийлбэр дүнгээр гуравдугаар байранд “Төрийн банк”-ны баг тамирчид, хоёрдугаар байранд “Нийгмийн даатгал-Татварын газар”-ын хамтарсан баг, нэгдүгээр байранд “ЭДЦС” ТӨХК-ийн баг тамирчид шалгарч, 2018 оны анхны тусламжийн нөхөрлөлүүдийн шилдэг багаар тодорлоо гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин