Хассан Рухани: Трампын тэнэглэл АНУ-ыг ганцаардуулж байна
2018-09-27

Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын ерөнхий ассамблейн 73 дугаар чуулга уулзалтад оролцож буй юм.

 

Ерөнхийлөгч Иран, АНУ-ын харилцаа, Тегераны цөмийн хөтөлбөр зэрэг олон улсын анхаарлыг татсан зарим асуудлаар Америкийн “CNN” агентлагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэе.

 

 

-АНУ, Ираны харилцаа олон улсын анхаарлыг зүй  ёсоор татаж байна. Энэ талаар?

 

-Үнэнийг хэлэхэд энэ төвөгтэй харилцаа хэзээ дуусах нь бүрхэг байна. Энэ асуудалд тун буй суурьтай хандах учиртай. АНУ-ын эрх баригчдын гаргаж буй шийдвэр бүхэн хууль бус. Тэд олон улсын хууль дүрмийг уландаа гишгэж, зөрчиж байгаа. Бодит байдал дээр АНУ ганцаардаж эхэлсэн. Тэд буруу шийдвэрийнхээ төлөө төсөөлөхийн аргагүй бэрхшээлтэй нүүр тулна.

 

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хэлэлцээрийг орхиж буйгаа хэдхэн сарын өмнө мэдэгдсэн. Уг гэрээг үзэглэхийн тулд олон улс ихээхэн хүчин чармайлт гаргасан. Гэхдээ гол үүргийг гүйцэтгэсэн АНУ ийнхүү хэлэлцээрийг орхисон нь “Зууч зургаа” холбоонд ихээхэн дарамт учруулаад буй.

 

-Ерөнхийлөгч Трамп өөрийн гаргасан шийдвэрийг дэлхийн бүх улс хүлээн зөвшөөрч, дагахыг шаарддаг. Үнэнийг хэлэхэд дэлхийн улс орнууд Тегераны эсрэг хориг тавихаа больж, Трампыг шийдвэрийг зөвшөөрөхөөс татгалзаж эхэлсэн. АНУ-ын дээрэнгүй зан хяналтаас гараад буй. Тэд бүх зүйлийг хүч түрэмгийлэхийг зорьдог.

 

-Та нэг бус удаа АНУ-ын эрх баригчдыг буруутгасан хатуухан мэдэгдэл хийж байгаа. Энэ бүх дайралт, түрэмгийлэл хэзээ дуусгавар болох вэ?

 

-АНУ-ын эрх баригчид иргэний хууль тогтоомжийг даган биелүүлэх, дарамтлах үйл явцаа зогсоох, дарамт шахалт үзүүлэхгүй, гаргасан шийдвэртээ бат зогсч, олон улсын хууль дүрмийг даган биелүүлэх хүртэл Иран улс “хэрцгий үг хэллэг” ашигласаар байх болно.

 

 

-Ерөнхийлөгч Трамп НҮБ-ын индрээс “Иран улсын дэглэмийг тусгаарлахад бүх улс нэгдэх учиртай. Иран улс Ойрхи Дорнодод санаатайгаар үймээн самуун дэгдээж, террористуудыг алсаас санхүүжүүлдэг” гэж мэдэгдсэн. Энэ талаар?

 

-Бодит байдал дээр хэн сөргөлдөөн, үймээнийг өдөөн турхирч, санхүүжүүлдэг билээ. Бодох л асуудал. Бид олон улсаас тусгаарлагдаагүй. АНУ-ын эрх баригчдын дарамт шахалтаас болж Иранаас хөндийрч буй улс гүрнүүдийн удирдагчтай уулзсан. Тэдний байр суурь АНУ-ынхаас өөр байгааг ойлгосон. Бид ганцаардаагүй, харин АНУ ганцаардаж эхэлсэн. АНУ-ын Засгийн газар туршлага тутаж байгаа нь харагдаж байгаа.

 

-АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон “Иран зан төлөв, хандлагаа өөрчлөхгүй бол “төлбөр төлөх ёстой” хэмээн мэдэгдсэн.

 

-Утгагүй асуудал.

 

-НҮБ-ын ерөнхий ассамблейны үеэр АНУ, Ираны уулзалт болно хэмээн олон нийт харж байгаа?

 

-Бид уулзахад бэлэн байна. Вашингтоны шийдвэр миний сонирхлыг татаж байна.  Ираны цөмийн хэлэлцээрийг батлахад Европын холбоо, Франц, Герман, Их Британи, БНХАУ, ОХУ-ын эрх баригчид ихээхэн хүчин чармайлт гаргасан. Энэхүү хэлэлцээрийг амжилттай байгуулсанаар Ираны худалдаа наймаа хийхэд туслах механизмыг бий болгох, Ираны эсрэг хэрэгжүүлж буй АНУ-ын хориг арга хэмжээг сулруулах зэрэг маш олон эерэг өөрчлөлтийг авчирсан. Олон улс амжилттай цөмийн асуудлыг шийдэж байна.

 

-Ерөнхийлөгч Трамп Ираныг байнга үг хэлээр дайрч, давшилдаг?

 

-Улс төрд хэрэглэгддэг, улс төрөөс гадуур хэрэглэгддэг үг хэллэг гэж бий. Тэрбээр улстөрийн салбарт шинэхэн нэгэн. Тиймээс туршлагагүй учир өөр загвараар ярьдаг. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй эрхэм өмнө нь дипломатч нэгэн байгаагүй. Түүний амнаас гарч буй бүх үг дипломат биш.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
сэтгэлийн хеерелтэй тэнэг аллахын шээс
2018-09-27
Zochin:
Estoi amerikiin jinhene torhiin heltsen bna.estoi hen ene teroristuudiig bii bolgoj uls orniig uimuulj engiin ard tumen huuhduudiig alsan bilee amerik novshnuud.ui laigaa edlene de ta nar.yadaj ene uls ornuudiig taivan bailgaach savraa tataach.hudal medeelel taraadgaa bolioch.
2018-09-27
aluulval yanaa
2018-09-27
Ene Trumph ch asuudaltai nukhur shuu.. Ay yaya
2018-09-27
тэнэг мал америк ганцаардлаа
2018-09-27
us-n tuslamz bugded hereg bolood bna uu yugaar gancaardah ymbe
2018-09-27