Эдийн засгаа өсгөсөн иргэдийн хэрэглээний ЗЭЭЛ
2018-09-27

Энэ оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувийн өсөлттэй гарчээ. Эдийн засгийн өсөлтөд мэдээж, уул уурхайн салбар томоохон хувь нэмэр оруулж, 12.9 хувийн өсөлттэй гарчээ.  Мал аж ахуйн орон  ярьдаг ч хөдөө аж ахуйн салбарт өмнөх үеийн адил эдийн засгийн өсөлт гараагүй бол экспортын тухайд бүүр -3.3 буюу сөрөг үзүүлэлттэй гарчээ.  Мэдээж, олон улсын зах зээлд байгалийн баялгийн үнэ өсч, энэ хэрээр манай улсад ч эергээр нөлөөлснийг өнөөдрийн эдийн засгийн өсөлт харуулж байна.

 

Цаашлаад эдийн засгийн өсөлтөд иргэд бид ч хувь нэмрээ оруулсныг Азийн хөгжлийн банкны тайланд дурдагджээ. Иргэдийн хэрэглээ нэмэгдсэн нь эдийн засаг өсөлттэй гарсан үндэслэлд  багтжээ.

 

Эдийн засгийн өсөлт иргэд бидэнд мэдрэгдээгүй атал, эдийн засгаа өсгөсөн үндэслэлд хувь нэмрээ оруулсан байгааг гайхаж, эргэлзэх талтай.  Өнгөрсөн  хугацаанд эдийн засаг аажим аажмаар өссөн ч иргэдийн амьжиргаанд мэдрэгдээгүйг цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан багш нарын ажил хаялт гэрчилнэ.  Өнөөдөр олон нийт цалингаа амьдралдаа хүргэх гэж бус цалингаараа зээлээ цагт нь төлөх гэж эрвийх, дэрвийхээрээ зүтгэж байгааг  тэрбум тэрбумын орлоготой цөөнхийн цөөнх масс ойлгож, мэдэрдэггүй нь туйлын үнэн.

 

Гэвч  эдийн засгийн өсөлт сүүлийн гурван жил дараалан  ахисан дүнтэй гарсан.  Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын дарга М.Энхболдод 2019 онд мөнгөний бодлогын талаар төрөөс баримтлах бодлогын төслийг саяхан өргөн барьсан. Энэ үеэр “Өнгөрсөн хоёр жилд манай гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байсны зэрэгцээ уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын үр дүнд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж, бизнесийн орчин алгуур сайжирч байгаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өссөн байна” гэдгийг онцолсон. Үүнийг  Азийн хөгжлийн банкнаас гаргасан тайлан ч давхар бататгалаа.  АХБ-ны тайланд  Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдсаныг онцолсон. , энэ оны эхний  хагаст 6.3 хувьд хүрээд байгааг  дурджээ.  Үүнийг АХБ-ны тайлан бататгаж, эдийн засгийн өсөлтөд  хүн амын хэрэглээ өссөн, нүүрсний экспорт нэмэгдсэн,  уул уурхайн салбарт орох хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэсэн үндсэн гурван шалтгааныг дурдлаа. 

 

Ингэхдээ  хэрэглээний өсөлт нь  иргэдийн бэлэн мөнгөний худалдан авалтаар тооцогдоогүй,  өрхөд олгох хэрэглээний зээлээр тодорхойлогджээ.  Учир нь арилжааны банкууд хэрэглээний болон цалингийн зээлийн уян хатан бодлого барьж байгаа. Тэгээд ч нэг өрх байтугай насанд хүрсэн иргэн бүр ямар нэг зээлд хамрагдсан байгаа нь өнөөгийн нийгмийн бодит дүр зураг. Бэлэн мөнгөөр бус банкны лизингээр худалдан авалт хийж иргэд амьжиргаагаа дээшлүүлж байна. Цаашид ч хэрэглээний зээл хүрээгээ тэлсээр байх биз. 

 

2019 онд төрөөс мөнгөний бодлогын талаарх баримтлах үндсэн чиглэлийн төсөл д”Мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2019-2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь орчимд тогтворжуулна” гэсэн зорилт тавьжээ. Харин АХБ-ны тухайд ирэх онд эдийн засгийн өсөлт бага зэрэг буурна гэж үзэж байна лээ.

 

Намрын чуулган ирэх долоо хоногт эхэлнэ. Чуулганаар хэлэлцэх жагсаалтын эхэнд  хуулийн дагуу  ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл зэргийг хэлэлцэнэ. Ирэх онд эдийн засаг хэр өсөлттэй байх, иргэдийн амьжиргаа дээшлэх үү гэдэг асуулт мөн л хариултаа хүлээж байна. Хариултаа олон нийт эрх баригчдын ярьсанаас бус ажлын нь үр дүнгээр тооцож дүгнэдэг.

 

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, төсвийн сахилга батыг барьж, зардлаа хэмнэсэн нэгэн жилийг  Засгийн газар онцгойлон дурддаг.  Тэр дундаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газар 5.6 их наяд төгрөгийн өр дарсан” гэдгийг энэ сарын турш ярьсан.  Эдийн засаг хүндэрсэн хоёр жилийн өмнө аль ч улс төрийн хүчин парламентад олонхи болсон ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр гарцгүй байсныг сөрөг хүчин төдийгүй эдийн засагчид тодотгодог. Цаашлаад одоогийн эрх баригч хүчний Засгийн газар өрийг өрөөр дарж, өнөөдрийн байдлаар өрийн тааз заасан хязгаараас давсныг шүүмжилдэг. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, донор орнуудаас хөрөнгө оруулалт татсаны үр дүнд өнөөдөр Монгол Улс дансандаа мөнгөтэй, валютын нөөцөө ч базааж авсан. Гэсэн хэдий ч иргэдийн амьдралд жин дараагүй. 

 

Ямартай ч иргэд бид ч эдийн засгаа өсгөхөд хувь нэмрээ оруулж байгааг олон улсын байгууллага дүгнэлээ. Ирэх жилүүдэд бидний амьжиргааг дээшлүүл гэж төр, засгаас шаардахгүйгээр дараагийн сонгуулийн сонголтоо хэрхэн хийхээр чимээгүйхэн ажиглах үлдлээ.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM whatsapp 15733337443 Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.www.drpradhanurologist.com
2022-09-20
irgen:
er ni irged l hamgiin ih osoltod nolooldog ni medeej shdee, teneg toriinhon medeh ch ugui,,,,gadaadad baidag hymyys bygd l mongo yavuulj ar geree tejeej baina, uls ni tor ni zov ajillaval mongol hogjihod oirhon l baina shdee
2018-09-27