Аргентин “сэхээнд орсон” эдийн засгаа аврахаар боллоо
2018-09-27

Аргентины эрх баригчид эдийн засгийн хямралыг даван гарахын тулд Олон Улсын Валютын Сан /ОУВС/-аас тусламж хүссэн.

 

 

Тус улсын Засгийн газар эхний ээлжинд “ОУВС”-аас 50 тэрбум ам.доллар зээлж, сэхээнд ороод буй эдийн засгаа аврахыг хүссэн юм. Аргентины мөнгөн тэмдэг болох песо, доллартай харьцах ханш 40 хувиар унаж, өргөн хэрэглээний барааны үнэ огцом нэмэгдэж, иргэдэд ирэх дарамт улам ихэссэн.

 

Хүндхэн байдалтай өдөр хоногийн өнгөрүүлж буй Аргентин улсад “ОУВС” тусламж үзүүлж, түүхэндээ анхны болох их хэмжээний мөнгийг зээлэхээр болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

“ОУВС” гурван жилийн хугацаатай 57.1  тэрбум ам.долларын зээл олгох гэнэ.

 

Хоёр тал өчигдөр АНУ-ын Нью Йорк хотноо уулзаж, зээлийн гэрээг амжилттай ҮЗЭГЛЭВ. Гэрээ байгуулахын өмнө “ОУВС”, Аргентинд 7.1 тэрбумын зээл нэмж олгохоор болжээ.

 

“ОУВС”-ын хатуу хяналт дор Аргентин зээлийн мөнгөө зарцуулах аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин