“Хэрлэн” голд загасчилж яваад амиа алджээ
2018-09-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Загасчилж яваад сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ.

 

Тодруулбал Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т/ “Хорин найм” гэдэг газар сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд загасчилж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:30 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 26 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэй, ар гэрийн 12 хүн, 3 автомашинтай, нийт 39 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 09.26-ны өдөр тус багийн “Өгөөмөр” гэдэг газраас /осолдсон газраас зүүн зүгт 2 км-т/ цогцсыг усны мандал дээр хөвж байсныг гаргаж авчээ.

 

Цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин