МҮЭХ-ноос цагдаагийн байгууллагад хандлаа
2018-09-27

 

МҮЭ-ийн холбооны байр суурь, тайлбарыг авалгүйгээр худал ташаа мэдээллүүдийг нийтэлж, МҮЭ-ийн холбоо, тус холбооны нэр бүхий удирдлага, ажилтнуудын нэр төр, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл удаа дараа гарсан хэмээн МҮЭ-ийн холбооноос цагдаагийн байгууллагад ханджээ. 


Цагдаагийн байгууллагад хаягласан албан бичигт “...“Улаан туг" гэсэн хуурамч facebook раgе хуудсаар ассоunt үүсгэн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 34 минутад “Багш нарын тэмцлийг далимдуулан мөнгө авсан нь илчилэгдлээ...", энэхүү мэдээллээс гадна “Өдрийн сонин’’-ны 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Даваа гаргийн дугаарын 2 дугаар нүүрт “Үйлдвэрчний эвлэл гэх коммунист байгууллага багш нарыг дагуулж гүйсээр балчиг намагт шигдүүлчихлээ" гэсэн нийтлэлийг Ц.Билэгт гэсэн хүн нийтлүүлсэн нь үндэслэлгүй худал ташаа мэдээлэл гаргаж, улмаар олон нийтэд түгээх үйл ажиллагааг зохион байгуулалттай явуулж байна.


Иймд “Зөрчил шалган шийдвэрлүүлэх тухай”-ийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.8, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12-т заасны дагуу гомдлыг шалган сайтууд болон хуурамч facebook хаягийг хаах, буруутай этгээдэд хариуцлага тооцох арга хэмжээ авч өгөхийг хүсье" гэжээ.


 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Инээдтэй юм бэ? Энхбаяр байдаг нь ч юу билээ? Тэр хүн тэгж явах хүн биш, өөрийгөө ямар инээдтэй болоод хогиын амьтан гэдгээ мэдэгдлээ.
2019-01-08
Зочин:
Уйлдвэрчний ордны автозогсоол дээр Макс ххк тай хамтарч эмнэлэг барьж байгаа гэж хариулсан байналээ Энэ худлаа байх шуу уунийг авилгалтай тэмцэх газар шалгах хэрэгтэй
2018-09-29
Энхбаяр МАХН д тугаа өргөөгүй гээд өсөрхөж хийсэн байх. Өөр хэн тэгэв гэж
2018-09-28
Зочин:
Инээдтэй юм бэ? Энхбаяр байдаг нь ч юу билээ? Тэр хүн тэгж явах хүн биш, өөрийгөө ямар инээдтэй болоод хогиын амьтан гэдгээ мэдэгдлээ.
одоо бүүр цагдаатай нийлж шантааж айлган сүрдүүллэг хийдэг байгууллага болжээ амгаланбаатар адъяа нар аятайхан л байгаарай цаг цагаараа байхгүй шүү
2018-09-27
Энэ Амгаланбаатартангууд хор найруулж ашиг цохиж байгаа нь үнэн шдээ
2018-09-27
МҮЭ ЭРХ БАРИГЧДЫН ГАР ХӨЛ
2018-09-27