Өнөөдрийн Монгол орон дэлхийн гэрэл зурагчдын дуранд бууна
2018-09-28

Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ, МГЗНХолбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран “Өнөөдрийн Монгол” төслийг аравдугаар сарын 8-15-ны хооронд хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төслийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдаар дамжуулан энэ цагийн Монгол орныг олон улсад сурталчилан таниулах, гадны хэвлэл мэдээллийн архив дахь Монгол Улсын тухай гэрэл зургийг шинэчлэх, өргөжүүлэх, эерэгээр харуулах гэж зохион байгуулагчид нь мэдээллээ.

 

 

Тус арга хэмжээнд ОХУ(Итас Тасс, Риа Новости), БНХАУ(Xinhua), Япон (Kyodo News), БНСУ(Korean central), Герман(DW), Монголын хэвлэлийн гэрэл зурагчид оролцох бөгөөд Улаанбаатар-Дархан-Уул-Орхон-Өмнөговь аймгийн чиглэлд танилцах аялал хийж, зураг авах аж.

 

Ингээд аяллын гэрэл зургуудаараа 10 дугаар сарын 14-нд Уран зургийн галлерейд тайлант үзэсгэлэн гаргах юм байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь уншигч танд хүргэх болно.

Shuud.mn
Сонин хачин
Financing / Credit / Loan We offer financial loans:
Financing / Credit / Loan We offer financial loans and investment loans for all individuals who have special business needs. For more information contact us at via email: bullsindia187@gmail.com From 5000 € to 200.000 € From 200.000 € to 50.000.000 € Submit your inquiry Thank you
2023-08-30