Зорчигч тээврийн онгоц усанд осолджээ
2018-09-28

Папуа Шинэ Гвиней улсын агаарын тээврийн “Боинг 737-800” онгоц Микронез улсын “Чук” олон улсын нисэх буудлын ойролцоох  голд осолдсон талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ.

 

 

Уг онгоц Микронез улсын Понпей хотноо хүрэхээр нислэг үйлдэж байжээ. Нөхцөл байдал ямар байгаа нь НУУЦ байна. Оршин суугчид болон зорчигчид голын усанд ослын буулт хийсэн онгоцны зарим гэрэл зургийг нийгмийн сүлжээнд байршуулсан аж.  

 

 

Албаныхан шуурхай ажиллаж, зорчигчдод тусламж үзүүлж байна. 

 

 

Онгоцонд нийт хэдэн хүн зорчиж явсан, ослоор хүн амь нас эрсдсэн, бэртсэн талаарх албан ёсны мэдээллийг албаныхан мэдээлэл хийгээгүй байна.

 

Уг онгоцонд багийн 11 гишүүн, 36 зорчигч зорчиж явжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин