“Air Niugini” компани: Онгоцны ослоор хүний амь нас эрсдээгүй
2018-09-28

Папуа Шинэ Гвиней улсын агаарын тээврийн “Air Niugini” компанийн “Боинг 737-800” зорчигч тээврийн онгоц Микронез улсын “Чук” олон улсын нисэх буудлын ойролцоох нууранд осолдсон. 

 

 

Уг онгоцонд багийн 11 гишүүн, 36 зорчигч зорчиж явжээ. Тэгвэл ослын үеэр "хүний амь нас эрсдээгүй" гэдгийг албаныхан баталлаа.

 

Бүх зорчигчдыг эмнэлэгт хүргэж, анхан шатны тусламж үзүүлсэн гэнэ. Нэг зорчигч үргэлжлүүлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болжээ. 

 

Онгоц нислэг үйлдэж байхад "тэнгэр бүрхэг, салхи"-тай байсан гэж зорчигчид хэвлэлийнхэнд уламжиллаа. 

 

Ослын шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй байна. “Air Niugini” компанийн албан ёсны цахим хуудаст "Ослоор хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг тогтоохыг мэргэжилтнүүд хөдөлсөн. Тун удахгүй бүх зүйл тодорхой болно" гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин