Гвинет Пэлтроу маргааш ХУРИМЛАНА
2018-09-28

Холливуудын нэрт жүжигчин Гвинет Пэлтроу энэ амралтын өдөр хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Жүжигчин эмэгтэй 2016 оноос Брэд Фалчук гэх залуутай болзох болсон юм. Хос өнгөрсөн оны дөрөвдүгээр сард СҮЙ ТАВЬСАН билээ. 

 

Гвинет Пэлтроу өчигдөр 46 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн юм. Жүжигчин инстаграм хуудастаа найз залуутайгаа хамтдаа авахуулсан селфи зургаа нийтлээд "Бидэнд аз жаргал хүсээрэй" гэж бичжээ. 

 

“Coldplay” хамтлагийн дуучин Крис Мартин, Гвинет Пэлтроу нар 2004 онд хуримаа хийж, хоёр охинтой билээ. Хос 2014 оноос тусдаа амьдрах болж, 2015 оны эхээр албан ёсоор салцгаажээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин