Монголчууд Чили улсад визгүй зорчино
2018-09-28

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-нд Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн сайд Роберто Ампуеро-той хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

 

 

Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засаг, тэр дундаа, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцов.

 

Уулзалтын төгсгөлд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “Энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг” солилцсоноор хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Сүрхий ажил хийсэн болох гээд ядчих юмаа.
2018-09-30
kkk:
Цогтбаатараа за тэгээд цаашаа Гватемал, Никарагуа, Лесото, Уругвай, Парагвай, Перу, Боливи гээд л зөндөө байна даа. Бид нарт хэрэггүй. Та нарт бол шоу хийхэд нэмэртэй. Аан тийм бас Сири, Иран гээд л хахаха
2018-09-29
Жавхлан:
Ашгүй дээ, монголд ирээд байхааргүй, бид ч очоод байхааргүй аль бол олон улстай визгүй зорчих хэлэлцээр хтйгээд бах юмчан. Тоон үзүүлэлтээрээ олон улсад зорчдог гэсэн үзүүлэлтээрээ дараа дараагын улсад визгүй зорчиход хэрэг болох байлгүй. Юмыг яаж мэдэхэв манайхан сонирхоод аялхад хүндрэл багатай
2018-09-29
hen tiishee yavah ve dee. gazryn muhar bogluu gazar.
2018-09-29
yuunii omno ehleed avtobus niitiin teevriinhee changa hogjmiig horigloj alga bolgoh heregtei daraa ni busad olon asuudluud chili milee yarih avch yzeh heregtei.
2018-09-28
УГ НЬ САЙХАН МЭДЭЭ:
ЭХЛЭЭД УЛС ДОТРОО YХЭЖ YРЭГДЭЛГYЙ ЗОРЧДОГ БОЛГОХ ТАЛД ОНЦГОЙ АНХААР. ЧИЛИ РYY ХЭН ЮУ ГЭЖ ЗОРЧИХ ВЭ??????
2018-09-28
Yamar bayartai medee ve
2018-09-28
hen tiishee yavah ve dee. gazryn muhar bogluu gazar.