Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сунгаа эхэллээ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох ээлжит сонгуулийн тов гарлаа. Ардчилсан намын шинэчлэгдсэн дүрмийн дагуу намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудыг нийт гишүүдийн саналаар тодруулдаг болсон.
Энэхүү дүрмийн дагуу 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны 98 мянган гишүүд тэргүүнээ өөрсдөө сонгоно. Сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өчигдрөөс эхэлсэн. Харин сонгуулийн саналыг арваннэгдүгээр сарын 5-ны өдөр авна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ