Индонезид хүчтэй газар хөдлөлт болж, 408 хүн амиа алджээ
2018-09-30

Индонезийн Сулевиси арлын Палу хотноо өчигдөр 17.00 цагийн орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Газар хөдлөлтийн улмаас ЦУНАМИ үүсч, 408 хүн харамсалтайгаар амиа алдаж, 500 гаруй хүн гэмтсэн гэнэ.

 

Эрх баригчид орон даяар онц байдал зарлаж, аврагчид болон армийнхныг гамшгийн бүс рүү илгээгээд байна. 

 

Индонезийн гамшгийн агентлагийн төлөөлөгч “Цунами үүссэний дараа ослын газраас олон цогцос олдсон. Амиа алдагсдын тоо нэмэгдэж байна. Худалдаачид болон загасчид хүчтэй цунаим үүсэх үед далайн эргийн ойролцоо байсан учир ийнхүү амь насаараа хохирлоо" гэж мэдэгджээ. 

 

Индонезийн Ломбок аралд өнгөрөгч долоодугаар сард 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 550 хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин