Илон Маск ТУЗ-ын даргаасаа чөлөөлөгдөж, $20 саяын торгууль төлөхөөр болжээ
2018-09-30

АНУ-ын Санхүүгийн зохицуулах хороо өнгөрөгч долоо хоногт АНУ-ын тэрбумтан, цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч “Телса” компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийг хөрөнгө оруулагчдад ХУУРАМЧ мэдээлэл тараасан хэмээн шүүхэд өгсөн билээ.

 

 

Тэгвэл хоёр тал амжилттай ТОХИРОЛЦООНД хүрсэн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан "Ройтерс" агентлаг мэдээлэв. 

 

Уг тохиролцооны дагуу тэрбумтан эр болон түүний тэргүүлдэг "Телса" компани тус бүр нь 20 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ. 

 

Илон Маск дээрх мөнгөн торгуулиас гадна 45 хоногийн дотор "Телса" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын суудлаа шилжүүлж, уг суудалд ирэх 2021 он хүртэл суух эрхгүй болжээ. 

 

Тэрбээр ТУЗ-ын даргын суудлаасаа чөлөөлөгдсөн  ч "Телса"-гийн гүйцэтгэх захирал хэвээр үлдэж байна. 

 

Тэрбумтан эр өнгөрсөн сарын эхээр “Телса” компанийг хувьчлах төлөвлөгөөтэй, нэгж хувьцааны үнийг 420 ам.доллараар зах зээлээс худалдан авах боломжтой" хэмээн жиргэж, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
kkk
2018-10-01
зочин:
ТЕСЛА компани гэдэг юм сэтгүүлч ээ. TESLA
2018-10-01
kkk