Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийнэ
2018-10-01

УИХ-ын баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийнэ. Тэрбээр энэ удаа Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар хийх мэдээлэл хийх аж. 

 

 

Монгол Улсын хүн ам 3.2 сая хүрч, зөвхөн нийслэлд хүн амын 46 хувь нь төвлөрч байна. Ийн хотжилтын түвшин 67.6 хувьд хүрч, суурьшил нэмэгдсэнээс гадна уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс үүдэн Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах шаардлага тулгарчээ. Тус ажил ямар түвшинд яваа болон шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдах аж.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс харна уу.

Shuud.mn
Сонин хачин