М.Энхболд:Төрийн орон тоо, зардлыг 10 хувиар бууруулахыг шаардаж байна
2018-10-01

 

2018 оны УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэв. Тэрбээр:

 

-Сул буюу муухан ардчилалтай улсын ангилалд манай улс орсон байна. Сонгууль нь ардчилалтай явагддаг боловч улс төрийн соёл муу, иргэд нь улс төрд муу оролцдог гэжээ. Иргэд нь улс төрийн идэвхгүй гэдэгтэй санал нэгдэхгүй байна.

 

Улс төрийн популизм явагдаж байна. Үүнийг зохион байгуулж санхүүжүүлэгч улстөрчид улсаа хорлох энэ арга барилаасаа санал хэрэгтэй  гэж үзсэн. Хоосон улстөрчид, ард түмнээ хуваасан дайсагнал бидэнд хэрэггүй. Харин зөвшилцөл, ойлголцол бидэнд хэрэгтэй байна. Үндэсний зөвшилцөл хийж, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.

 

Төр бол томоохон ажил олгогч. Төрийн байгууллагын дотоод хяналт, хариуцлага алдсаны улмаас төрийн албан хаагч амиа алдсан тохиолдол гарлаа. Төрийн албыг улс төрийн албанаас хол байлгах, шинэ хуулийг хэрэгжүүлэхэд та бүхэн манлайлж ажиллах ёстойг сануулъя.

 

Өр өрийн хүүд дарлуулж, улс орон хямралын үед ирсэн хүнд үеийг бид даван туулж чадлаа. Эдийн засаг энэ оны хагас жилийн байдлаар 6.3 хувийн өсөлтттэй байна. Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх шаардлагатай байна. Ирэх онд тэтгэвэр, тэтгэмжийг 8 хувь, төрийн албан хаагчдын цалин 8 хувь хүртэл нэмэх шийдвэр гаргасан.

 

Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллага орон тоо, зардлыг 10 хувиар бууруулахыг шаардаж байна.  Төсөв, мөнгөнийг бодлогыг хэлэлцэхдээ эрсдлийг тооцох хэрэгтэй. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх шаардлагатай. Хөрш орнуудтай харилцах эдийн засгийн дипломат үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй байна.

 

Азийн хөгжлийн банкны 48 орон тус бүр дунджаар 10 хэлэлцээр байгуулан хэрэгжүүлсэн байхад бид ганц хэлэлцээрээ л байгуулж байна. Эдийн засаг нийгмийг хөгжүүлэхэд томоохон салбаруудын төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

 

“Эрдэнэт”, “Оюутолгой”-н үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг шалгалтын үр дүнгээ танилцуулах шаардлагатай байна.  Сургууль, цэцэрлэг, зам гүүрийн ажил тогтсон хугацаандаа хэрэгждэггүй байдал өнөөдөр ч үргэлжилсээр байна.

Бага, дунд боловсролын өгөөжийг сайжруулах, дээд боловсролд хувьсал хийх хэрэгтэй байна. Багшийн хөгжлийн хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулахад зөрчил гарсан байна. Хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байгууллагын албан тушаалтны ажлыг дүгнэх хэрэгтэй.

 

Бид чамгүй олон хууль тогтоол батлан гаргасан. Харин хууль хэрэгжил ямар байна вэ. Мал эмнэлгийн хууль хэрэгжээд, Мал эмнэлгийн газар байгуулсан. Гэтэл 15 аймагт л Мал эмнэлгийн даргыг байгуулжээ. Өөрөөр хэлбэл агентлаг томилж, хэдэн дарга томилсноос өөр ажил хийсэнгүй. Тиймээс хууль тогтоомжийн биелэлтийг тайлагнахыг Засгийн газарт даалгая.

 

Бага насны хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоолд анхаарч илэрхийлье. УИХ-ын  намрын чуулган нээснийг мэдэгдье гэлээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Төр хүчгүй байна:
Сонгуулиа өгч чадахгүй байна. Хэдхэн попод самруулж байна даа. Бүр болохоо байсан юм ер байхгүй. Харин хооронд нь хагаралдуулж, массыг бужигнуулж, зүгээр сууж байгаад тансаг амьдарна гэж худлаа ухуулж байна. Өөрсдөө сонгогдох, сонгогдсон хойноо авилгаар баяжих л зорилготой. Авилгыг л янзалмаар байна.
2018-10-01
Зочин:
Энэ хүнд хариуцлага тооцох цаг болоогүй юм уу
2018-10-01
Санал:
БҮГДИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ,
2018-10-01
хулгайчтай юуг зөвшилцөхийн санал нэгдэхгүй, чи ялаа үг дуугүй эдэл хөрөнгөө хураалга бусад хулгайчдаа илчил дараа нь үх
2018-10-01
muugii:
өөрөө эхлээд 60 тэрбумынхаа 10 хувийг улсад тушаагаад үлгэрлээд явчих хэрэгтэй л дээ тэгэхгүй бол наадахыг чинь сонсох хүн бх уу
2018-10-01
ТӨБГ 60 тэрумынх:
Даруй татан буулгаж, удирдлагыг нь өөрчлөхгүй бол 60 тэрбумаа босгох гээд улсын үйлдвэрүүдийг самарч дууслаа
2018-10-01
60 terbum:
ТӨБЗГ дарга болон Төрийн албаны зөвлөл 60 тэрбумыг хэрэгжүүлэгч болсон Солих хэрэгтэй л дээ
2018-10-01
ТӨБГ 60 тэрумынх:
Даруй татан буулгаж, удирдлагыг нь өөрчлөхгүй бол 60 тэрбумаа босгох гээд улсын үйлдвэрүүдийг самарч дууслаа
иргэн:
Энхболд даргаа Эрдэнэтийн 49-хувийг ард түмэндээ хувьцаагаар өгнө гэснээ яасан бэ.Та ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Эрдэнэт хотод яриснаа мартаагүй биздээ.ҮХЦ,УИХ шийдвэрээ гаргасан энэ асуудлаа шийдээчээ.Та өөрөө энэ луйврын бүлэглэлд хамааралтай юм биш биз...
2018-10-01
энийг одоо ингээд худлаа шаалгуулаад л байлгаад байх юм уу Хуук ээ
2018-10-01
Эхлээд өөрөө огцор:
Энхболд огцорч байж Монголын төр цэвэрлэгдэх шатандаа орно
2018-10-01
5112:
ХАМГИЙН ТҮРҮҮНД ӨӨРӨӨ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ, ДАРАА НЬ КОМПАНИЙ ЭЗЭД ИХ ХУРЛААС ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ГАРАХ ХЭРЭГТЭЙ. ИХ ХУРАЛД ЗӨВХӨН УЛС ТӨР СУДЛААЧ, ЭДИЙН ЗАСАГЧ, ХУУЛЬЧ,ТӨРӨЛ МЭРГЭЖЛИЙН ДОКТОР-ПРОФЕСОРУУД ЭРДЭМТЭДИЙГ Л СОНГОХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЖ БАЙЖ МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨ. ТЭРНЭЭС БИШ ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖООР БАТАЛГААЖСАН НАМ ХЭМЭЭХ ЭРҮҮГИЙНХЭН МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ ЭЭ
2018-10-01
иргэн:
shaagaad bai l gej helii daa. Turiim albiig zarj bgaa hun iim yum yarij bna gedeg ugaasaa buh yum hudlaa bolsoniig helj bna. SHAA L GEJ HELIE
2018-10-01