“E-Police” ажиллаж эхэллээ

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг иргэдийн мэдээллээр торгох “E-Police” аппликэшн ажиллаж эхэллээ. Иргэд, жолооч нарын замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, дүрмийн зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран ирэх 10 дугаар сарын 1-ний өдрөөс “E-Police” аппликэшнийг нэвтрүүллээ.
“E-Police” аппликэшнийг ухаалаг гар утасныхаа PlayStore, AppStore-оос үнэ төлбөргүй татаж, утасны дугаараа оруулан системээс ирсэн кодыг хийснээр та шууд ашиглах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ