Индонез: Газар хөдлөлт 832 хүний аминд хүрлээ
2018-10-01

Индонезийн Сулевиси арлын Палу хотноо энэ амралтын өдөр  7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. 

 

 

 

Газар хөдлөлтийн улмаас ЦУНАМИ үүсч, Индонез улсад их хэмжээний хохирол учруулаад байна. Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 832-д хүрсэн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан "Ройтерс" агентлаг уламжлав. 

 

Эрх баригчид орон даяар онц байдал зарлаж, аврагчид болон армийнхныг гамшгийн бүс рүү илгээгээд байна. 

 

Индонезийн гамшгийн агентлагийн төлөөлөгч “Цунами үүссэний дараа ослын газраас олон цогцос олдсон. Амиа алдагсдын тоо нэмэгдэж байна. Худалдаачид болон загасчид хүчтэй цунаим үүсэх үед далайн эргийн ойролцоо байсан учир ийнхүү амь насаараа хохирлоо" гэж мэдэгджээ. 

 

Индонезийн Ломбок аралд өнгөрөгч долоодугаар сард 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 550 хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин