Аравдугаар сарын өрнийн ЗУРХАЙ
2018-10-01

Хонь

 

Хонины ордныхны хувьд 10-р сар энэ жилийн хамгийн сайхан, жаргалтай мөчүүдийг бэлэглэх нь. Гараг эрхэс энэ сард Хонинуудын нийгмийн харилцаа болон хайр дурлалд анхаарал хандуулж байна. Тэр хэрээрээ энэ сард сэтгэл татам зүйлүүд олон тохиолдох бололтой. Чиний хүсдэг зүйлс бусдын тусламжтайгаар биелэх магадлалтай. Аливаад хандахдаа нөхцөл байдалтайгаа дасан зохицож, уян хатан байхыг хичээгээрэй. Хонины ордныхны хувьд энэ сард бусадтай хамтын ажиллагаатай байх нь амжилтын гол түлхүүр болох нь. Магадгүй энэ нь чиний хувийн зан чанартай зөрчилдөж байж болох юм. Гэсэн ч өөрийгөө өөрчилж, нийтэч байж багаар ажиллах чадвараа хөгжүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Энэ сард хайр дурлал, романс үүсгэх, өөрийгөө өөрчлөх, гадагшаа аялах зэрэг нь чиний сонирхлыг ихэд татах болно. Хонины ордыг Нар дайран өнгөрснөөр чамд сэтгэл хөдөлгөм ирээдүйн карьерын үүдийг нээж өгөх нь ээ. Мөнгө санхүүгийн хувьд 10 дугаар сард санаа зовох зүйлгүйгээр, маш сайхан өнгөрүүлнэ. Бусдын санхүүгийн ашиг сонирхол чиний хүслийг давамгайлах аж. Үл хөдлөх хөрөнгө, даатгал гэх мэт байгууллагуудтай холбоотой бүх асуудлууд шийдэгдэнэ. Мөн хувийн бизнестээ хөрөнгө оруулагч, бизнесийн түнш олох боломж бүрдэнэ. Гэр бүлийн гишүүд болон хамтран амьдрагчдын санхүүжилт гайхалтай сайн байх тул хайртай хүмүүсийнхээ дэмжлэгийг ч авч магадгүй. Хайр дурлалын харилцааны хувьд Хонины ордныхон ихээхэн идэвхтэй байж, ганц биечүүл романтик үйл явдлуудаар дүүрэн байна. Тэд нөлөө бүхий хүмүүсийн сэтгэлийг татах болно. Гэхдээ урт хугацааны харилцааг ганц биечүүл төдийлөн хүсэхгүй л болов уу. Эрүүл мэндийн хувьд энэ сараас ирэх хавар хүртэл нэлээд эмзэг мэдрэмтгий байх тул өөртөө амралт өгөхийг анхааруулж байна. Сарын 23-наас бие махбодийн таашаал авах сонирхол нэмэгдэнэ. Энэ сард ажил мэргэжил, санхүүгийн хувьд олон чухал зүйлүүд болох ч эрүүл мэнддээ анхаарал хандуулж хянамгай байхыг хичээгээрэй.

 

Үхэр

 

Үхрийн ордныхон энэ сард гэр бүлээс илүү ажил мэргэжил, карьераа чухалд тооцох болно. Гаригууд Үхрийн ордны хойд хэсэгт илүү анхаарал хандуулж байгаа бөгөөд энэ нь ажил мэргэжлийн чиг баримжаанд онцгой анхаарахад нөлөөлдөг. Сугар гаригийн нөлөөгөөр хайр дурлалын харилцаанд гайхалтай зүйлүүд болох боловч энэ сард бусдаас илүү өөрийгөө нэгт тавих бололтой. Бусадтай хамтын ажиллагаатай байж, өөрийн зорилгод хүрэхийг од эрхэс зөвлөж байна. Энэ сард нийгмийн харилцаа үйл ажиллагаагаа сайжруулахад гайхалтай байх болно. Мөн хайр дурлалын харилцаа урьд урьдынхаасаа хамаагүй дээрдэх төлөвтэй байна. Нийгмийн асуудлуудад ихэвчлэн анхаарлаа хандуулах хэдий ч хайр дурлалын болон жирэмслэлттэй холбоотой зүйлс чухал байр суурийг эзэлнэ. Ганц биечүүл романтик холбоог үүсгэж, хайр дурлалын тал дээр хичээл зүтгэл их гаргах бололтой. Харин гэрлэсэн Үхрүүд хостойгоо эв найртай байх нь. Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр энэ сард Үхрийн ордныхны ажил мэргэжил урагштай байна. Мөнгө санхүү сайжирч, орлого нэмэгдэнэ. Магадгүй үүнд чиний эхнэрнөхөр нөлөөлөх боловч дараа сараас мөнгөний эх үүсвэрээ өөр замаар авах болно. Энэ сард бизнесийн түншээ хайхдаа нэлээд цаг хугацааг зарцуулах нь. Эрүүл мэндийн хувьд энэ сард сайн байх боловч сарын сүүлээр өөртөө амралт өгөхийг зөвлөж байна. Мөн эрүүл хооллолттой байх нь үүнд туслах болно. Энэ сард хайр дурлал, мөнгө санхүү, эрүүл мэнд, ажил гээд бүх зүйлс нь тэгш сайн байх нь.

 

Ихэр

 

Ихрийн ордныхон энэ сард гэр бүлийн аюулгүй байдал, сэтгэл ханамжийн тал дээр илүүтэй анхаарна. Мөн ажил мэргэжлийн тал дээрх асуудалдаа ч нэлээдгүй санаа тавих нь. Сугар гаригийн нөлөөгөөр Ихрийн ордныхон нийгмийн анхаарлын төвд байх болно. Энэ сар Ихрийн ордныхонд өөрийн хүсэл сонирхлоор дураараа байхад тийм ч тохиромжтой биш юм. Харин бусадтай илүү няхуур, болгоомжтой харилцахыг зөвлөж байна. Өөрийн зорьсон ажил, хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд бусдын тусламжийг авах цаг болжээ. Сарын 23 хүртэл бие, сэтгэлийн таашаалтай байх болно. Магадгүй энэ нь өөрийнхөө сонирхлыг хэт нэгт тавьж, амьдрал дээр бодит үр дүн гаргахгүй байхад нөлөөлж болох юм. Энэ сарын туршид зугаа цэнгэл, хайр дурлал, бүтээлч үйл ажиллагааны хамгийн идэвхтэй байна. Ажил мэргэжлийн тал дээр таатай болон таагүй зүйлс тохиолдохгүй хэвийн байна. Орлогын хувьд мөн адил их хэмжээгээр олж, өсөж нэмэгдэхгүй ч балансаа барих төлөвтэй байна. Тиймээс өөрийн төсөв, орлого зарлагаа ч тэнцүүхэн барихыг хичээх хэрэгтэй. Хайр дурлалын тал дээр сайхан зүйлс олон тохиолдоно. Ганц биечүүлийн хувьд ч мөн адил хайр дурлалын харилцаанд идэвхтэй оролцоно. Ихэнх Ихрүүд хөрш, хамтрагчдынхаа дундаас хосоо олох нь элбэг байх болно. Гэхдээ тэрхүү харилцаа гэрлэлт хүртэлх хэмжээнд үргэлжлэх нь ховор. Болзоонд явж, нийгмийн амьдралд идэвхитэй оролцох нь сайхан санагдаж бэлгийн дур хүсэл нь хайр дурлалын харилцааг цэцэглүүлэхэд нөлөөлөх болно. Эрүүл мэндийн хувьд энэ сард ээлтэй бөгөөд эрч хүчтэй, дархлаа сайтай байна. Өөрийн эрүүл мэнд, хайр дурлалдаа анхаарахын хажуугаар ажил мэргэжил, мөнгө санхүүгийн асуудлыг орхигдуулж болохгүй хэмээн од эрхэс зөвлөж байна.

 

Мэлхий

 

Мэлхийн ордныхонд энэ сар тун ч үр бүтээлтэй өнгөрөх нь. Тиймээс зорилгодоо хүрэх боломж нөхцөлүүдийг тууштай эрж хайгаарай. Бусадтай хамтын ажиллагаатай, холбоо хамааралтай байх нь тус болох болно. Нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй байж, бусдын тусламжтайгаар амжилтад хүрэх боломж бүрдэнэ. Хэн нэгний хэлсэн зөвлөгөө, үзэл бодлыг сонсож анхаарах хэрэгтэй. Сарын дунд үеэс гариг эрхсийн идэвхгүй байдлаас хамааран зарим зүйлс бүтэлгүйтэж магадгүй. Энэ сард Мэлхийн ордныхны ажил мэргэжилд урт хугацааны өөрчлөлтүүд орох төлөвтэй байна. Гэхдээ ахмад ажилчид чинь огцрох хүртэл өөрийгөө амраагаад аваарай. Мөнгө санхүүгийн амьдралд Нарны хиртэлт ихээхэн нөлөөлөх төлөвтэй байна. Орлого багасах бөгөөд түр зуурын л ашигтай байх хугацаа өнгөрөх бололтой. Гэхдээ гэр бүлийн гишүүд сарын 23 хүртэл санхүү мөнгөөр тусалж дэмжих болно. Мөн гэр бүлийн бизнесээрээ дамжуулан мөнгө олох боломжтой болох бөгөөд энэ сард гэрийнхэндээ тодорхой хэмжээний зарлагыг зарцуулах нь. Гэхдээ сарын 23-наас хойш орлогоо нэмэгдүүлэх өөр аргуудыг судалж үзээрэй. Хайр дурлалын хувьд аз жаргалтай харилцаатай байх төлөвтэй байна. Ганц бие болон гэрлэсэн Мэлхийн ордныхон аль аль нь аз жаргалтай байх бөгөөд жирэмслэлттэй холбоотой шинэхэн мэдээ гэр бүлийн харицлаанд эерэг уур амьсгал авчирна. Эсрэг хүйстэнтэйгээ таатай харилцаатай байхыг эрмэлзэхийн зэрэгцээ харилцаагаа шинэ түвшинд авчихрах нь ээ. Гэр бүлтэй Мэлхийн ордныхны хувьд хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа чухал анхаарал хандуулахыг зөвлөж байна. Эрүүл мэндийн хувьд сарын эхний хагаст эмзэг мэдрэмтгий байх бөгөөд сарын сүүл хэсгээр хэвийн болно. Аравдугаар сар хайр дурлалын хувьд гайхалтай сайн байх ч эрүүл мэнд, мөнгө санхүүгийн хувьд бага зэргийн таагүй өнгөрөх бололтой.

 

Арслан

 

Арслангийн ордныхны хайр дурлал энэ сард өрнөл ихтэй байх нь. Тиймдээ ч хэт их энерги эрч хүч, анхаарлыг хайр дурлалдаа л зарцуулаад байгаа мэт мэдрэмж төрж магадгүй. Харин гэрлээд удсан Арслангийнхны гэр бүлийн харилцаанд бага зэрэг асуудал үүсэж болзошгүй. Тиймээс зөрүүд зангаа хязгаарлаж хэт их мэдрэмж, сэтгэл хөдлөлөөрөө хандахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв гэр бүл чинь ямар нэг том алхам хийх, шийдвэр гаргах цаг нь болсон гэж үзэж байвал энэ сар тохиромжтой байх болно. Хүүхэдтэй болохоор төлөвлөх, шинэ байр байшин худалдаж авах, нүүх зэрэгт ээлтэй. Ганц бие Арслангуудын хувьд энэ сар тийм ч сонирхол татахгүй нь. Тиймээс өөр нэгэнд биш өөрийнхөө аз жаргалтай хувийн амьдралдаа цагаа зарцуулсан нь дээр. Ажил мэргэжлийн хувьд энэ сар нэлээд завгүй өнгөрөх хэдий ч тэр хэрээрээ стресс тавгүй байдлыг үүсгэж магадгүй. Хувь хүний эрхэмлэдэг үнэт зүйл эсвэл мөнгөний асуудлаас үүдэн маргаан үүснэ. Ажилдаа тааламжгүй байх, байх ёсгүй газраа л байгаа мэт мэдрэмж давамгайлахыг үгүйсгэхгүй. Ямар нэг байдлаар бусдын эрх ашгийг хөндөх нь чиний явах ёстой зам биш гэдгийг сануулж байна. Тиймээс ямар нэг алдаа гаргаж, бусдад хохирол учруулсан бол уучлалт хүсэж, буруугаа хүлээн зөвшөөрөөрэй. Хэрвээ чи ажил дээрээ хүчин чармайлт гаргаж л чадвал удирдлагууд чинь чамайг үнэлж, хүндлэл үзүүлэхэд бэлэн байна. Тийм учраас энэ сард ажлын талбар дээрээ үзүүлээд өгөхийг зөвлөж байна. Ажлын ачааллаас үүдэн нэлээдгүй ядарч магадгүй ч гарах үр дүн нь чамай аз жаргалтай болгох болно. Харин амралтын өдрүүдийг алдагдсан эрч хүчээ нөөхөд зориулаарай. Гадны нөлөөллөөс үүдэн орж ирэх сөрөг мэдрэмж, таагүй бодлуудад хяналттай хандаж дотоод хүнээ илүү хүчирхэг байлгахыг хичээ. Мөн гэр бүл, хайртай дотны хүмүүстээ цаг гаргахаа мартуузай.

 

Охин

 

Охины ордныхон амьдрал энэ сард нэлээд идэвхитэй өнгөрөх нь. Хөршүүдтэйгээ, хамтран ажиллагсадтай, ойр хавийн хүмүүстэйгээ шинэ харилцаа үүсгэнэ. Ганц биечүүлийн хувьд энэ сард сонирхолтой хүмүүстэй уулзана. Сарын хагасаас өөрийгөө буруу илэрхийлснээс үүдэн харилцаанд багахан үл ойлголцол үүсэж болзошгүй. Тиймээс ямар ч асуудал гарсан тэвчээртэй хандаж, эргэн тойрныхоо хүмүүст хэлж байгаа үгсээ цэгнэн бодоорой. Зөрчил маргаан үүсэх эсэхийг чиний ашиглаж байгаа үг хэллэг, өөрийгөө ойлгуулж байгаа байдал чинь л шийдэх болно. Харин холын зайнаас харилцаж байгаа хүмүүс хэл соёл болоод үндэстэн хоорондын ялгаанаас үүдэн үл ойлголцож үүсэж болзошгүйг од эрхэс сануулж байна. Энэ сард Охин ордныхон харилцаандаа нэлээдгүй няхуур болгоомжтой байх хэрэгтэй. Ажил мэргэжлийн хувьд энэ сард шинэ бүлэг, хамтрал, шинэ хамт олонтой болно. Өөрт байгаа бүтээлч санаануудаа турших, гүйцэлдүүлэх боломж гарч ирэх нь ээ. Бусадтай хамтран ажиллахдаа олон шинэ зүйлийг сурахаас гадна өөрт байгаа нөөц бололцоо мэдлэг чадвараа чинээнд хүртэл ашиглах боломж гарах гайхалтай сар байх нь. Урам зориг, эрч хүч дутагдснаас үүдэн хойшлуулаад байсан ажлуудаа ч үргэлжлүүлэн хийж чадна. Энэ сард нэн шаардлагатай зүйлсэдл орлогоо зарцуулах хэрэгтэй бөгөөд шинэ зээл хөөцөлдөх, төлөвлөгөөгүй зардал гаргахгүй байхыг сануулж байна. Аливаа зүйлд хэт чухал байр суурьнаас хандаж байгаагаа ойлгох цаг болжээ. Тиймээс аль болох жижиг зүйлсээс таашаал авч, дэргэд байгаа аз жаргалууддаа анхаарал хандуул. Өөрийгөө бас бусдыг илүү ихээр хайрла, дотоод хүнтэйгээ холбогдон ярилц. Ажилдаа хэт их анхаарснаас ядаргаанд орж болзошгүй тул амрахад цаг гарга. Хэрвээ ажлаа, зорилгоо амжилттай байлгахыг хүсэж л байгаа бол биеэ тордож, амраах цагийг гаргаж сурах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Мөнгөтэй холбоотой асуудлууд сэтгэлийг чинь чилээж магадгүй ч шийдэгдэхгүй асуудал гэж байхгүй учраас аль болох сэтгэлээ хөнгөн байлгаж, өөдрөг байхыг хичээгээрэй. Хэрэв чиний эрх зөрчигдөж буй бол эрхээ хамгаалахын төлөө зоригтой дуугар. Өөрийн үнэ цэнийг нэмж, чадвараа батлан харуул. Хэт даруу байдлаа өөрчилж, шийдэмгий зоригтойгоор урагшлахыг зөвлөж байна.

 

Жинлүүр

 

Жинлүүрийн ордныхон энэ сарыг хайр дурлалдаа гэхээсээ илүү өөрийгөө үнэ цэнтэй, аз жаргалтай байлгадаг зүйлсэд анхаарахад зориулах нь. Тэр утгаараа хамтрагч чинь өөр нь анхааралт тавихгүй байгаад чинь гомдоллож үүнээс үүдсэн маргаан гарч болзошгүй. Энэ сард орлого болон мөнгөн урсгалдаа хянамгай хандах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Учир нь хөндлөнгийн хүний оролцоо орлогоо үгүй хийхэд саад учруулж магадгүй. Хэн нэгэнд мөнгө өгөхдөө болгоомжтой ханд, их мөнгө эргэлдүүлэх гэж байгаа бол няхуур бай, илүү ихийг олох хүслээ дарахыг хичээгээрэй. Нөхцөл байдалд бодитоор хандаж чадвал гэнэт гарч болзошгүй их зарлагыг ухаалгаар зохицуулж чадна. Сарын 24-өөс ажил мэргэжилтэй холбоотой чухал шийдвэр гаргаж магадгүй. Тухайн шийдвэр нь санхүүгийн чадавхиа нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлэх нь. Энэ үед илүү бодлоготой тэмчээртэй хандах хэрэгтэй бөгөөд мөнгө санхүүтэй холбоотой өөрчлөлтүүд урмыг чинь тийм ч их хугалахгүй. Харин сарын эхний хагаст ажил мэргэжлийн болон хувийн амьдралдаа шинэчлэлт өөрчлөлт хийх хүсэл нэмэгдэнэ. Тэр ч утгаараа ажил мэргэжлийн хувьд ахицтай байхаас гадна бусдыг өсөн дэвжихэд чухал нөлөө үзүүлнэ. Ажлаасаа авч байгаа сэтгэл ханамж чинь хувийн амьдраддаа ч сэтгэл хангалуун, аз жаргалтай байхад нөлөөлнө. Эрүүл мэндэд тжн ч ээлтэй сар байх нь. Хөнгөн, эрүүл орц найрлагатай бүтээгдэхүүн, хоол идэхийг зөвлөж байна. Мөн хүүхэдтэй ойр байхыг эрмэлзээрэй.

 

Хилэнц

 

Хилэнцийн ордныхны хувьд сарын хагас хүртэл дотоод хүн чинь юу хүсэж байгааг мэдэхгүй нэлээд тээнэгэлзэх нь. Харин гэрлэсэн Хилэнцийнхэн гэрлэлт нь хувь хүний өсөн дэвших бололцоог хааж байгаа эсэх, хувийн орон зайтай байж, эрх чөлөөтэй байх нөхцлийг бүрдүүлж чадаж байгаа эсэхийг эргэцүүлэхэд гэмгүй. Ганц биечүүл хэн нэгэнд чин сэтгэлийн амлалт өгөхөөсөө эмээж байгаа учир энэ сард шинэ харилцаа үүсэхгүй байх магадлалтай. Сарын сүүлээр харж явдаг нэгэнтэйгээ холбоо тогтоох, найзын харилцаатай байсан хүнтэйгээ өөр төрлийн харилцаа эхлүүлж магадгүй. Хэрэв тийм нөхцөл үүсвэл шинэ харилцаа эхлүүлж л орхи. Чи үр дүнд нь харамсахгүй. Ажил мэргэжлийн хувьд энэ сар өрнөл ихтэй байх бөгөөд олон ажилд маневр хийх шаардлага гарна. Гэвч хамтран ажиллагсадтайгаа ам мурийж магадгүй. Ажил дээр чинь байнга сөргөлддөг нэгэн ч гарч ирж болзошгүй. Тиймээс бусадтай сөргөлдөх зүйл тохиовол тэвчээртэй ухаалаг хандахын зэрэгцээ өөртөө чин шудрага хандахаа бүү мартаарай. Албан тушаалаа урвуулан ашиглах, хуулийн заалт болон гэрээний нөхцөл зөрчихөөс зайлсхий. Өөртөө үнэнч байж, хийсэн буруу үйлдлүүдээ засаж залруулахыг од эрхэс зөвлөж байна. Энэ сард эрч хүчээ ажилдаа зарцуулснаар нэлээд энерги алдах төлөвтэй байна. Ядаргаа, стресст орох магадлалтай учраас хайртай дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж алдагдсан эрч хүчээ нөхөөрэй. Мөн чөлөөт цагаараа хийдэг зүйлсийнхээ төрлийг нэмж, илүү сонирхолтой зүйлсэд анхаарлаа хандуулахыг хичээ. Амьдралын хэмнэлээ тэр чигт өөрчлөхөд хугацаа их шаардах учраас холны дэглэмээ өөрчлөхөд л энэ сарыг зориулаарай. Хэт яарч идэх, байнга гадуур хооллох нь биед сөргөөр нөлөөлөх учир гэртээ, өөрийн гараар хоол хийж идэхэд зориулан цаг зав гаргах хэрэгтэй

 

Нум

 

Энэ сарын туршид Нумын ордынхны хувьд хамгийн ихээр анхаарал хандуулах талбар нь хайр дурлалын харилцаа, гэр бүлийн амьдрал байх нь. Хэрвээ энэ сард хувийн харилцаандаа хангалттай цаг хугацаа, сэтгэл зориулж чадахгүй бол сарын төгсгөлд чамайг салалт, үл ойлголцол, хэрүүл маргаан гээд таагүй олон зүйлс угтах магадлал өндөртэй байна. Хайрттайгаа хамт байхын төлөө зарим нэгэн золиосыг гаргаж, тэднийг зарим нэгэн алдаа эндэгдлийг уучлан өршөөх сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай. Гэхдээ чи хэн нэгэнтэй дөнгөж харилцаа эхлүүлж байгаа бол тэнцвэргүй харилцаа үүсгэхээс сэргийлээрэй. Буд гарагийн нөлөөгөөр хосын чинь сэтгэл санааны байдал энэ сарын турш маш их хэлбэлзэлтэй байх болно. Зарим үед тэр чамайг маш сайн ойлгож, халамжлах ч зарим үед маш хүйтэн хөндий нэгэн болж хувирна. Түүний гаргаж байгаа зан араншингаас үүдэн та хоёрын харилцаа ч нэг бол аз жаргал баяр хөөрөөр дүүрэн, нөгөө бол тэмцэл маргаан, цөхрөл үл итгэлцлээр дүүрэн байна. Чи ганц бие, хэн нэгэнтэй үерхэж байгаа, аль хэдийнээ гэрлэсэн аль нь ч бай энэ сард хуучин хайр дурлалын харилцаатай байсан нэгэнтэй санаандгүй учрах болно. Энэ уулзалт чиний сэтгэлийг маш их хөдөлгөж болох ч, та хоёрын харилцаа эргэж сэргэх магадлал тун бага. Тийм ч учраас нэг шөнийн учралын төлөө өөрийгөө эвгүй байдалд оруулан, хайртай нэгнээ гомдоохгүйн тулд гэнэтийн уулзалтанд тун ухаалаг хандахыг од эрхэс сануулж байна. Сугар гарагийн нөлөөгөөр сарын 5-наас эхлэн өдөр тутмын ажлын явц удааширч эхлэх тул энэ боломжийг өөртөө эерэгээр ашиглаарай. Ажлын нөхцөлөө сайжруулахын тулд, илүү дээр албан тушаалд томилогдохын төлөө шинэ зүйлс сурч, чадваруудаа илүү хөгжүүлэхийг хичээ. Ажил дээрээ өөрийн хувийн хандлага, сэтгэл хөдлөлөө ил гаргах нь сөрөг үр дагаврыг авчирч магадгүй тул аль болох сэтгэл хөдлөлөө дарахыг эрмэлзээрэй. Сарын хагасаас эхлэн ажил дээрхи дүрэм, журамыг хатуу баримтлахыг хичээн, хамтран ажиллагсадтай аль болох эелдэг харилцаатай бай. Дээд албан тушаалтантайгаа зайлшгүй зөвлөлдөж байж аливаа шийдвэрийг гаргаарай. Санхүүгийн байдал тогтвортой байх бөгөөд, илүү орлого олох олон боломжууд гарч ирэх болно. Сургуулиа төгсөх гэж байгаа зарим Нумынханд эзэмшиж байгаа мэргэжилдээ эргэлзэх, санхүүгийн бэрхшээл тулгарах зэрэг асуудлууд тулгарч болзошгүй. Сэтгэл санаа хэт хэлбэлзэх, бие махбодь сарын эцэст сульдаж доройтож магадгүй. Тийм учраас аль болох өөртөө цаг зарцуулан, ядаргаанаас сэргийлэн, эргэн тойрны хүмүүсээс илүү зүйлийг хүсэхгүй байхыг хичээгээрэй. Эргэн тойрны нөлөөллөөс шалтгаалан сэтгэл санаа суларч магадгүй тул биеэ даасан байдлаа бүү алдаарай.

 

Матар

 

Энэ сард Матрын ордныхны хайр дурлалын амьдрал сарын 5-наас эхлүүлэн удаашралтай, зогсонги байдалтай байх нь. Сайн найзтайгаа хайр дурлалын харилцаа эхлүүлж магадгүй хэдий ч энэ нь цаашид үргэлжлэх магадлал тун бага тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Ганц биечүүл олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцон, олон хүнтэй танилцахыг хичээх хэрэгтэй. Гэсэн ч дур тачаалдаа автагдан бодлогогүй шийдвэр бүү гаргаарай. Хуучин хайр дурлалын харилцаа чинь эргэж сэргэх магадлалтай ч энэ харилцаа өмнөхөөсөө ч хүнд хэцүү байж магадгүй юм. Хэрвээ чи аль хэдийнээ хэн нэгэнтэй шинэ харилцаатай эхэлчихсэн бол энэ сард хайртаасаа илүүтэй өөртөө цаг зав зарцуулахыг хичээгээрэй. Өөрийнхөө хобби, сонирхдог зүйлс, хичээллэдэг спортдоо илүү их цаг зарцуулж, хайртыгаа ч гэсэн эдгээр зүйлсэд татан оруулахыг хичээ. Сугар гараг энэ сард Матрынхны мөнгө санхүүгийн асуудлыг шийдэх нөлөө үзүүлнэ. Сарын эхнээс хөндлөнгийн хүмүүсийн нөлөөллөөс шалтгаалан санхүүгийн асуудалд бэрхшээл тулгарах магадлал өндөр. Хамтран ажиллагч түншүүд болон хамтран оролцдог төслүүдээ дахин нэг дүгнэж цэгнэхэд гэмгүй. Онлайн зайны сургалтанд хамрагдах, хамтран ажиллагч түншээ шинээр сонгох, тушаал дэвших зэрэг асуудлуудад түлхүү анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Санхүүгийн хүндрэлээс шалтгаалан зарим төлбөр тооцоог төлж чадахгүй хойшлуулж магадгүй. Гэхдээ сэтгэлээр битгий унаарай, сарын 9-нөөс Матрынхны кареер болон нийгмийн байр сууринд өөрчлөлт оруулах олон сонирхолтой, гэнэтийн явдлууд тохиох болно. Цоо шинэ хүрээлэлтэй холбоо харилцаа тогтоох, шинэхэн хамтрагчтай гэрээ байгуулах, төлөвлөөгүй аялалд гарах гэх мэтийн олон гэнэтийн зүйлс чамд энэ сард тохиох нь. Эрч хүч, урам зоригоор энэ сард дүүрэн байх болно. Төлөвлөөгүй аялалд гарах, урьдчилан тооцоолоогүй зардлууд гарч ирэх зэргээр санхүүгийн хувьд ч гэнэтийн зүйлсээр дүүрэн байна. Тиймээс сарын эцэст чиний толгойд урт хугацааны хадгаламжийн дэвтэртэй болох нь зүйтэй юм байна гэсэн бодол орж ирэх нь гарцаагүй. Эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд гэвэл сайн мэдээгээр дүүрэн байх нь. Эрч хүч, өөдрөг үзлээр дүүрэн байх тул энэ сард чамд тулгарсан жижиг сажиг асуудлыг маш сайн зохицуулснаар сэтгэл санааны дарамтанд орохгүй. Сарын эхний өдрүүдэд дотны хүмүүстэйгээ үл ойлголцож, зөрчилдөснөөс үүдэн сэтгэл санаа чинь бага зэргийн хямрах боловч энэ байдал тийм ч удаан үргэлжлэхгүй. Харин энэ сард төлөвлөсөн аяллаас үүдэн чамд бие махбодийн хувьд асуудал үүсэх магадлалтайг од эрхэс сануулж буй тул аяллын явцад болгоомжтой байхад илүүдэхгүй.

 

Хумх

 

Энэ сард Буд гарагийн нөлөөгөөр Хумхынхан хүсэл тачаалаар дүүрэн байх нь. Хайрын амьдрал чинь яг л чиний төсөөлдөгчлөн гэнэтийн явдал, шавхагдашгүй эрч хүчээр халгиж цалгих болно. Гэхдээ хамтрагчаасаа өөр хүнтэй янаг амрагийн харилцаа үүсгэж, гэр бүлийн амьдрал, хосын харилцаагаа эрсдэлд оруулах магадлалтай тул ийм алхам хийхээсээ өмнө сайн бодох хэрэгтэй. Энэ нууцлаг харилцаа нь бусад хүмүүсийн хов живээс болж төд удалгүй ил болон чиний нэр хүнд, гэр бүлийн амьдралд чинь маш том аюул авчирч магадгүй учраас хайр дурлалын гурвалжингаас аль болох холхон байгаарай. Харин ганц биечүүлийн хувьд хайр дурлалын идэвхитэй байдал нь хэн нэгэн онцгой хүнийг хайж олох, түүнээс туршлага судлан, янаг амрагийн амьдралдаа илүү сэтгэл ханамжтай нэгэн болоход нь туслах болно. Гэрлэсэн Хумхынханд энэ сард хангалттай эрх чөлөөтэй байж чадахгүй байгаа мэт хэцүү мэдрэмж төрөн, ганц бие хүмүүст бяцхан атаархаж магадгүй. Тийм учраас хайрттайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх зүйлсийг хайж олон, түүнтэй аль болох их цагийг өнгөрөөхийг хичээгээрэй. Хамтрагчаа үл тоомсорловол тэр маш хурдан хугацаанд чамаас холдож хөндийрөх магадлалтай байна. Сугар, Бархасбадь гараг болон Нар гурав энэ сард чиний санхүү болон кареерт нөлөөлөх тул ямар нэгэн гайхалтай, санаандгүй зүйл заавал тохиох болно. Ажил мэргэжлийн хувьд чамд боломж авчрах ямар нэгэн гайхалтай зүйл тохиох хэдий ч бодит биеллээ олох хүртлээ нилээдгүй удаан хугацааг шаардах болно гэдгийг санахад илүүдэхгүй. Тэвчээртэй бөгөөд шургуу чанар чинь шинэхэн бизнес эхлүүлэх, олон нийтийн оролцоотой байгууллагад шинээр элсэхэд нэмэр болно. Сарын дундуур ажлын хүрээнд өөрийнхөө саналыг зөв гэдгийг батлахын төлөө бусад хүмүүстэй тэмцэлдэх шаардлагатай болно. Үзэл бодлоо тууштай хамгаалж чадвал тушаал дэвших, хамтран оролцож байгаа төсөлдөө илүү их давуу тал эдлэх боломжтой болно. Ажил хэрэг, хайр дурлалын ярвигтай үйл явдлуудын хажуугаар эрүүл мэнддээ тоомжиргүй хандаж болохгүй. Жирийн нэг ханиадыг тоохгүй явсаар нилээн олон хоног орондоо хэвтэх шаардлагатай болж магадгүй тул биеэ сайн тордож, халамжлаарай. Энэ сард уулыг өргөчихмөөр хүртэл санагдах эрч хүчээр дүүрэн байх хэдий ч зарим үед өөртөө зайлшгүй амралт олгож, өөрийнхөө тухай бясалган бодох цагийг гаргах хэрэгтэй. Ингэж байж цаашдын урт хугацааны амьдралд тохиох зүйлсийг урьдчилан харж чадна. Бусдын чамтай харилцах харилцаанд тэвчээртэй хандан, тэдний үзэл бодол, хүсэл тэмүүллийг хүндэтгэх хэрэгтэйг (ялангуяа хайр дурлалын хамтрагчийнхаа) од эрхэс сануулж байна.

 

Загас

 

Буд гарагийн нөлөөгөөр Загасны ордныхны хайр дурлалын амьдрал энэ сард тун хөгжилтэй, адал явдлаар дүүрэн байх нь. Хэн нэгэнтэй хайр дурлалын харилцаатай бол энэ сард хамтрагчтайгаа урьд өмнө хийж байгаагүй олон сонирхолтой зүйлсийг туршиж үзээрэй. Харин дөнгөж шинэ харилцаа эхлүүлээд байгаа бол харилцаагаа албан ёсны болгож өөрчлөх магадлал ч мөн тун өндөр байна. Хамтрагчтайгаа илүү сайн ойлголцохын зэрэгцээ дур хүсэл улам их оргилох учраас боломж гарах болгонд хайрттайгаа хоёулхнаа байхыг хичээгээрэй. Нар хүсэл тачааллыг удирддаг Сугар гарагийг сарын 5-наас эхлүүлэн 23-ныг дуустал гэрэлтүүлэх тул дотно харилцаа, бэлгийн амьдрал энэ сарын туршид чиний амьдралын хамгийн чухал сэдэв байх болно шүү. Хэн нэгэнтэй тогтвортой харилцаа үүсгэж хараахан амжаагүй байгаа бол чи харин энэ дур тачаалын шуурганаар буруу нэгэнтэй учир ургуулах магадлалтай тул болгоомжтой байгаарай хэмээн зөвлөж байна. Хамтрагчтайгаа харилцаагаа улам гүнзгийрүүлэхийн тулд бяцхан аялалд гарах, хамгийн анх болзож байсан газар эсвэл та хоёрт хамгийн их нандин дурсамж үлдээсэн газар эргэн очих зэрэг романтик зүйлсийг хамтдаа хийгээрэй. Хэт их дур хүслээсээ болж эргээд харамсах алдааг гаргахгүй байхыг хичээхийг од эрхэс чамд сануулж байна. Энэ сард санхүүгийн байдал хүндрэлтэй байх тул зээл авах, зарим нэг эд зүйлсээ зарах зэргээр мөнгөний зарим асуудлаа шийдэх болно. Орон сууцны зээлээ цуцлах, амьдарч буй байраа багасгаж санхүүгийн дарамтаа багасгахаар шийдсэн бол дараагийн амьдрах газраа олохдоо ухаалаг, бодитой хандахыг зөвлөж байна. Найз нөхөд, гэр бүлийнхнээсээ өмнө нь зээлсэн мөнгөө эргүүлж төлөх шаардлага гарах үед та нарын хооронд мөнгөнөөс үүдэн маргаан, зөрчил үүсэж магадгүй. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд өмнө нь холбоо харилцаатай байсан хамтрагч түншүүд, найз нөхөдтэйгээ харилцаагаа сэргээхийг хичээх нь эерэг үр дүн үзүүлж магадгүй юм. Хэрэв одоогоор ажилгүй, өр төлбөр чинь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бол өөрт тааралдсан ямар ч ажлыг голохгүйгээр хэсэг хугацаанд хийж санхүүгийн асуудлуудаа хэт томрохоос нь өмнө шийдвэрлэхийг эрмэлз. Сарын туршид чамд тохиох жижиг том олон асуудал бүрийг нэг бүрчлэн шийдэхийг хичээвэл сарын эцэс гэхэд чи ядарч туйлдсан, стресс бухимдлаар дүүрэн нэгэн болж хувирна. Харин өөрийн дотор орших бие хүнээс эрч хүч, урам зоригийг авч өөрийгөө зоригжуулж чадвал хүнд хэцүү цаг мөчүүдийг өөрийнхөө бодсоноос хамаагүй хялбараар даван туулж чадна. Ажлын ачаалал, стресс бухимдал чинь нэмэгдэх үед аль болох байгальд их цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй.

Shuud.mn
Сонин хачин