Энэ долоо хоногт болох ТАВАН чухал ҮЙЛ ЯВДАЛ

Аравдугаар сарын эхний долоо хоногт болох чухал ТАВАН үйл явдлын талаарх мэдээллийг Британийн “ВВС” агентлаг нийтэлжээ.
Бразилчууд Ерөнхийлөгчөө сонгоно
Юу болох вэ?
Бразил улс хүн амынхаа тоогоор дэлхийд тавдугаар байранд жагсдаг. Бразилчууд ирэх ням гаригт дараагийн Ерөнхийлөгчөө сонгоно.
Яагаад чухал вэ?
Бразил улс 200 сая гаруй хүн амтай. Ерөнхийлөгч болох магадлалтай хоёр нэр дэвшигч байна. Нэг нэр дэвшигч нь кампанит ажлынхаа үеэр хутгалуулж, өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм. Цагдаагийнхан нэр дэвшигчийг хутгалсан этгээдийг баривчилсан ба тэрбээ “Түүний үзэл бодол таалагддаггүй” гэж ярьжээ.
Эмнэлгийн орноос Ерөнхийлөгч болох магадлалтай “Социал Либерал” намын гишүүн Жаир Болсонару армийн офицер ба үндсэрхэг үзэлтэй нэгэн юм. Тэрбээр ижил хүйстнүүдийн харилцааг хүчтэй шүүмжилдэг билээ.
Тэргүүн хатагтайн анхны ганцаарчилсан АЙЛЧЛАЛ
Юу болох вэ?
АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трампийн Африкийн орнуудад хийх дээд хэмжээний айлчлал өнөөдөр эхэлнэ. Тус улсын түүхэнд Тэргүүн хатагтай анх удаагаа ганцаараа айлчлал хийхээр хилийн дээс алхаж буй юм.
Тэрбээр Африкийн Малава, Кени, Гана улс болон Ойрхи Дорнодын Египет улсад айчлахаар хөлгийн жолоо татжээ.
Яагаад чухал вэ?
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргийдээ ихээхэн итгэл хүлээлгэн, ганцаарыг нь Африк тив рүү явуулсан нь “содон үйл явдал” гэмээр. Тэргүүн хатагтай өмнө нь Канад руу богинохон хугацаанд ганцаараа очиж байсан. Гэхдээ уг үйл явдлыг албаныхан АЙЛЧЛАЛ хэмээн нэрийдэхээс татгалзжээ.
Тэргүүн хатагтай Африкийн боловсрол, соёл урлаг болон зарим чухал гэсэн асуудлаар албаныхантай байр сууриа солилцох гэнэ. Ерөнхийлөгч Трамп энэ оны эхээр Африкийн улс орнуудыг БОХИР ЗАВААН хэмээсэн. Уг үйл явдлын дараа АНУ болон Африкийн харилцаа МУУДСАН юм. Меланиа Трамп нисэхээсээ өмнө “Би Африкт хайртай” гэж мэдэгджээ.
Америкчуудад өгөх СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Юу болох вэ?
Гар утастай америкчуудын утсанд ирэх лхагва гаригийн 14.18 цагийн үед яаралтай сэрэмжлүүлэг мессежээр ирэх юм.
Яагаад чухал вэ?
Энэ бол зүгээр л нэг сорилт. Гэхдээ маш чухал үйл явдал. Ирээдүйд үүсч болзошгүй гэнэтийн гамшгаас ард түмнээ хамгаалах зорилгоор гар утас руу нь сэрэмжлүүлэг хүргэдэг уламжлалтай. “Ерөнхийлөгчийн анхааруулга” гэх сэрэмжлүүлгийг иргэдийг гар утас руу илгээдэг юм. Гэхдээ уг сэрэмжлүүлэгийг гар утсаараа хүлээн авахад зарим иргэд таагүй ханддаг.
Ким Чен Ун ба Нобелийн шагнал
Юу болох вэ?
Нобелийн энхтайвны шагнал гардуулах ёслол ирэх баасан гаригт зохион байгуулагдана.
Яагаад чухал вэ?
Өнгөрсөн оны Нобелийн энхтайвны шагналыг цөмийн зэвсгийг устгах олон улсын байгууллагын ажилчид хүртсэн билээ.
Энэ жил хоёр Солонгосын удирдагчид болох Мун Жэ Ин, Ким Чен Ун нарыг хүртэж магадгүй хэмээн таамаглаж байна. Учир нь хоёр улс цөмийн зэвсгээс бүрэн ангижрахаар тохиролцоод буй юм.
Гэхдээ шагналын эзнийг урьдчилан таамаглах боломжгүй. Хойд Солонгос улс түрэмгий байр сууриа өөрчилж, олон улстай илүү нээлттэй харилцах болсон. Нобелийн энхтайвны шагналыг нийт 98 хүн хүртжээ. Эдгээрийг 16 нь эмэгтэй юм.
“Doctor Who” эмэгтэй гол дүртэйгээр эргэн ирлээ
Юу болох вэ?
Олон улсад энхтайвныг бий болгохоор тэмцэж буй иргэдэд туслах зорилготой “Doctor Who” цуврал дахин дэлгэцнээ гарахаар боллоо.
Яагаад чухал вэ?
54 жилийн түүхтэй уг цувралын гол дүрийг анх удаагаа эмэгтэй жүжигчин бүтээжээ. Жүжигчин Жоди Уиттакерийн бүтээсэн уг цуврал ирэх ням гаригт Британийн нийслэл Лондон хотноо нээлтээ хийнэ.
Жоди Уиттакер уг дүрийг бүтээж байгаа нь өнгөрсөн долоодугаар сард батлагдсан ба уг шинэ цуврал ихээхэн амжилт олно хэмээн таамаглаж буй юм. Гол дүр цаг хугацаа, орон зайг үл хамааран аялж, тусламж үзүүлдэг билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ