Архангай аймгийн Онцгой байдлын газар музейтэй боллоо
2018-10-01

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Архангай аймгийн Онцгой байдлын газрын бүтээн байгуулалтын нэгэн томоохон ажил болох албаны түүхэн Музейн нээлт боллоо. Музейн нээлтийн ёслолд Онцгой байдлын газрын удирдлагууд, үе үеийн ахмадууд оролцлоо.

 

 


Онцгой байдлын газрын үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгө, баримт материалыг цуглуулах, хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор байгуулсан энэхүү музейд Онцгой байдлын газрын түүхэн замнал, үе үеийн шилдэг, бүтээлч алба хаагчдийн өөрсдийн гараар урласан бүтээлийн дээжис, цуглуулга, гаргасан амжилт бүтээлийн товчоон, тамга тэмдэгний дардас, гал сөнөөгч нарын сургалтын видео хальс, цацрагийн аюулаас хамгаалах багаж хэрэгсэлүүд, сургалтын материал, ном, сурах бичиг, аврагч, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, гэрэл зургийн цомог, Бүгд найрамдах өмнөд Судан улсад тус газраас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын бэлэг дурсгалын зүйл зэрэг 100 гаруй үзмэр дэлгэгдээд байна.

 


Музей нь Онцгой байдлын газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулах юм.

Shuud.mn
Сонин хачин
Хаашаа юм энэ газрын даргад музей нэртэй цуглуулга хийхээс өөр ажил алга уу... Хэдэн цуглуулсан юмыг нэг өрөөнд бөөгнүүлсэн болгоныг музей гээд нэрлээд байвал хэцүүднэ дээ... Хэлтэс газар бүр музей байгуулна гэвэл балрана шүү..хэхэхээ..
2018-10-01