АНУ, Японы эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ
2018-10-02

Энэ жилийн Анагаахын салбарын Нобелийн шагналын эзэд тодорсон талаар “www.nytimes.com” сайт мэдээллээ.

 

 

Уг нэр хүндтэй шагналыг Техасын Их сургуулийн Жэймс Аллисон, Киотогийн Их сургуулийн Тасуко Хонжо нар хүртжээ.

 

Эрдэмтэд олон жилийн турш хүний дархлааны системийг хэрхэн ажилладаг, дархлаа яагаад сулардаг, юу саад учруулдаг болохыг судалж, анагаахын салбарт шинэчлэл хийсэн юм.  Нобелийн шагналыг 1.1 сая ам.доллар дагалддаг билээ.

 

“Эрдэмтэдийн уг нээлт хорт хавдрыг урьдчилан илрүүлэх томоохон алхам боллоо” гэж Шведийн Каролинска Хүрээлэнгийн Нобелийн шагналын хороо мэдэгджээ.

 

Маргааш Хими, Физикийн салбарын Нобелийн шагналын эзэд тодорно. Ирэх баасан гаригт Нобелийн Энхтайвны шагналын эзэн тодрох юм.

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун болон Өмнөд Солонгосын удирдагч Мун Жэ Ин нар хүртэх өндөр магадлалтай байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин