Газар хөдлөлттэй зэрэгцэн хоригдлууд ОРГОЖЭЭ
2018-10-02

Индонезийн Сулевиси арлын Палу хотноо энэ амралтын өдөр  7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. 

 

 

Газар хөдлөлтийн улмаас ЦУНАМИ үүссэн ба өдгөө амиа алдагсдын тоо 844-д хүрээд буй юм.

 

Эрх баригчид гамшгийн бүсэд онц байдал зарлаж, яаралтай тусламж  үзүүлсээр байна.

 

“Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 1000 гаруй хоригдол оргосон” талаар тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлсэн талаар “www.cbsnews.com” сайт уламжлав. Яам “Ойролцоогоор 1,200-1,400 орчим хоригдол оргосон” гэж мэдээлжээ.

 

Хүчтэй чичирхийлэл шоронгийн байрыг түйвээж, улмаар хоригдлууд амьд үлдэхийн тулд шоронгийн хамгаалалтыг үл тоон оргосон гэв.

 

Индонезийн Ломбок аралд өнгөрөгч долоодугаар сард 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 550 хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин