ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид асуулга тавьжээ
2018-10-02

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид асуулга тавьжээ. Тэрбээр хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдах гэмт хэргийн эсрэг хийсэн болон цаашид хийх ажлын талаар салбарын сайдаас мэдээлэл авахыг хүсчээ.

 

 

Сүүлийн жилүүдэд хүүхэд хулгайлах, хүн сураггүй алга болох үүний дотор хүүхэд, эмэгтэйчүүд сураггүй алга болох тохиолдол өсч, тухайн үйлдлийн ард хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэж байж болзошгүй байна. Хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэг нь дэлхийд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдээс хамгийн хүнд гэмт хэргийн нэгд тооцогдож, хар тамхи, хүн амины гэмт хэргээс ч илүү хариуцлагын хүнд зохицуулалттай байхаар хуульчлагдсан байдаг.

 

Монгол Улсын Эрүүгийн хуульд эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт 2-15 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай байтал хүн худалдаалах, хүн хулгайлах гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай байна. Үүнийг Үндсэн хуулиар олгогдсон хүний халдашгүй чөлөөтэй байх, амьд явах эрхийг эд хөрөнгөтэй байх эрхээс дордуулан үзсэн, үр дүн багатай хуулийн зохицуулалт гэж үзэхээр байна хэмээн асуулгадаа дурджээ.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
Hayamka odoo ajlaa ug duu
2018-10-03
ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ХЭТ ГАЗАР АВЧ МЭДЭЭЛЭГДЭЭД БАЙГАА БОЛОХООС БИШ,ЯГ ХУЛГАЙЛСАН ОР СУРАГГҮЙ БОЛСОН ХҮН ХУДАЛДААСАН ГЭХ БАРИМТУУД МАШ ЦӨӨН ШДЭ НӨГӨӨ ЗАМЫН ҮҮДИЙН БЯЦХАН ОХИНЫГ ЭС ТООЦВОЛ
2018-10-02