Маргаантай бүсэд АНУ, Хятадын байлдааны хөлгүүд мөргөлдөх шахжээ
2018-10-02

Өмнөд Хятадын тэнгист АНУ болон БНХАУ-ын байлдааны хөлөг онгоцууд мөргөлдөх шахсан талаар “www.thedrive.com” сайт мэдээллээ.

 

 

Хятадын байлдааны хөлөг онгоц АНУ-ын хөлөг рүү хэтэрхий ойртож, улмаар шахсан байна. АНУ-ын хөлөг онгоц байршлаа өөрчлөөгүй бол хоёр хөлөг мөргөлдөх дөхсөн талаар Пентагон мэдээлэв.

 

АНУ-ын "USS Decatu" пуужин харвагч хөлөг өнгөрсөн 30-ны өдөр 11.00 цагийн орчимд БНХАУ-ын газар нутгийн нэгээхэн хэсэг гэгддэг Спартли арал орчимд сургуулилт хийжээ.

 

Уг үйл явдлын дараа БНХАУ-ын Батлан хамгаалах яам америкчуудад анхааруулга өгөх зорилгоор "Луян" байлдааны хөлгийг илгээсэн гэнэ. 

 

Спартли цуврал арлыг Бээжингээс гадна Азийн зургаан улс ӨӨРИЙНХ гэдэг. Гэхдээ Бээжин эдгээр аралд хүч түрэмгийлэн цэргийн бааз барих, цэргээ илгээх зэрэг хууль бус үйлдэл гаргадаг нь Вашингтоныг байнга дургүйцүүлдэг билээ.

 

Пентагоны тэргүүн Жеймс Маттис өнгөрсөн долоодугаар сард БНХАУ-ын Си Зиньпинтэй Бээжин хотноо уулзах үеэдээ “Хятад газар нутгийн маргаантай бүсэд хүч түрэмгийлэх бодлого явуулахыг АНУ хараад сууж тэвчихгүй” гэж мэдэгдсэн юм.

 

Энэ сарын сүүлээр АНУ, БНХАУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагууд Бээжин хотноо чуулж, цаг үеийн асуудлаар хэлэлцэхээр төлөвлөсөн билээ. Гэхдээ дээрх үйл явдлын дараа АНУ уг уулзалтад оролцохгүй гэдгээ илэрхийлсэн бол Бээжин мөн ижилхэн байр суурьтай буйгаа илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Авилгатайгаа тэмцэцгээе...авлигачдыг том жижиггүй хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох естой...тэхгүй бол эх орноо нэг өглөө л алдаад сэрнэшүү...монголчуудаа...!
2021-12-02
???:
дарга нар л авдар авдраар нь хахууль авч невтээ өгч бгааз түлш бензин өөрсдөө хийх юм яриал невтийн магнатудаас хахуулиа авцан бдг биз
2021-12-01
уөу:
Хятадууд тамсагийн орд дээр байгуулсан хууль бус, шударга бус гэрээгээ эргэж хармаар юм аа. Гэрээ гэдэг чинь 2 талд ашигтай байх ёстой. Гэтэл хятадууд хэлэлцээр хийхдээ өөрсдөө 100 хувь нөгөө тал 0 хувь гэж эхлээ жүүди гээд дайраад байдаг увайгүй улс шүү. Ингэж жижиг улсын дээрэлхэж болохгүйшдээ.
2018-10-03