Газар хөдлөлтөөр амиа алдагсдын тоо 1200-д хүрлээ
2018-10-02

Индонезийн Сулевиси арлын Палу хотноо энэ амралтын өдөр  7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. 

 

 

Газар хөдлөлтийн улмаас ЦУНАМИ үүсч, тус улсад үлэмж хэмжээний хохирол учруулаад буй юм. Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо өчигдөр 844-д хүрсэн билээ.

 

Тэгвэл 24 цагийн дотор амиа алдагсдын 1,200-д хүрсэн талаар тус улсын Үндэсний гамшгийн эсрэг агентлаг мэдээлэв.

 

Эрх баригчид гамшгийн бүсэд онц байдал зарлаж, аврагчид болон армийнхныг гамшгийн бүс рүү илгээгээд байна. 

 

Аврагчид нэгэг нурсан сүмийн барилга дороос 86 хүний цогцсыг гаргаж авчээ. Амиа алдагсдын ихэнх нь өсвөр насны хүүхдүүд байжээ. 

 

Тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо өчигдөр гамшгийн бүсэд ирж, нөхцөл байдалтай биечлэн танилцаад буй юм.   НҮБ тэргүүтэй олон улсын байгууллага, АНУ болон Индонезийн хөрш орнууд тус улсад хүмүүнлэгийн тусламж илгээсээр байна. 

 

Индонезийн Ломбок аралд өнгөрөгч долоодугаар сард 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 550 хүн амиа алдсан юм.

Shuud.mn
Сонин хачин