АТГ: Энгийн иргэнээс 1.3 сая ам.доллар хурааж авсан
2018-10-02

АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас сүүлийн үед гарч байгаа мэдээллүүдийн мөрөөр зарим зүйлийг тодруулав.

 

 

-Өнөөдөр ТЕГ-аас Голомт хотхонд ажиллагаа явуулах үеэр 1.3 сая ам.долларыг оруулж ирсэн хятад иргэдийг баривчлах гэж байна гэсэн мэдээлэл тарлаа. 1.3 сая ам.долларын асуудлыг АТГ шалгаж байгаа. Тэгэхээр АТГ энэ ажиллагаанд оролцсон уу?

 

-АТГ-аас өнөөдөр Голомт хотхонд 1.3 сая ам.долларын асуудлаар тагнуул болон цагдаагийн байгууллагатай хамтран ямар нэгэн ажиллагаа, баривчилгаа хийгээгүй. Тэгэхээр энэ мэдээлэл худал.

 

-1.3 сая ам.долларыг хуулийн байгууллагын албан тушаалтны гэрээс олдсон гэж сүүлийн үед хэвлэлээр мэдээлж байна. Энэ талаар тайлбар өгнө үү.

 

-Юуны өмнө албан ёсны эх сурвалжид тулгуурлаж зөвхөн үнэн бодит мэдээллийг иргэд, олон нийтэд түгээж байхыг зарим сонин, телевиз, сайтын сэтгүүлчдээс хүсье. УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн, дүүргийн прокурор, цагдаагийн удирдах албан тушаалтан, ашигт малтмалын газрын дарга гэх зэргээр сонин хэвлэлд тодорхой нэр дурдан мэдээлж байгаа нь огт үндэслэлгүй юм. Зарим хэвлэлээр бичээд байгаа шиг дээрх нэр дурдсан хүмүүсийн орон байрнаас 1.3 сая ам.доллар хурааж аваагүй. Энэ тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэвлэлийн хурал дээр маш тодорхой хариулт өгсөн. Үүнийг манай сэтгүүлчид мэдэж байгаа.  

 

-Тэгвэл 1.3 сая ам.долларыг хэний гэрээс хурааж авсан юм бэ? Энэ тухай албан ёсны мэдээлэл өгөөч?

 

-Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээчийг хуурамч дүгнэлт гаргасан гэх асуудлаар шалгаж байх явцад нэр бүхий энгийн иргэнээс бусдад хахууль өгсөн байж болох үйлдэл илэрсэн. Хахуулийн асуудлыг АТГ хамтарч шалгах ёстой болсон. Ингээд авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга ахлан шалгаж байгаа. Ийнхүү шалгах явцад дээрх нэр бүхий энгийн иргэнээс шинээр хээл хахуулийн үйлдлийг илрүүлж, 1.3 сая ам.долларыг хураан авсан. Одоо энэ хэргийг нарийвчлан шалгаж байна.

 

-Нэр бүхий энгийн иргэн гэдэг нь албан тушаалтан биш юм уу? Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

-Ямар нэгэн албан тушаалтан биш. Төрийн албан хаагч ч биш, энгийн иргэн. Хэргийг нарийвчлан шалгаж байгаа тул илүү мэдээлэл өгөх боломжгүй байна.

 

-“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг АТГ сүр дуулиантай баривчлаад суллачихлаа. Яагаад суллачихав? Хүү нь УИХ-ын гишүүн болохоор хуулийн байгууллагад нөлөөлсөн үү гэж иргэд хардаж байна л даа. 

 

-Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар түүнийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж өнөөдөр гарсан байна. Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагаас хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн.

 

Эх сурвалж: АТГ

Shuud.mn
Сонин хачин
Lagsh:
Энэ мөнхтунгалагыг өөрийг нь шалгах хэрэгтэы гэнэт эншиын болгоод луйварчдыг худалаа өмөөрөөд их ноотой авгай байнааааааа
2018-10-03
zochin:
Molhoo saidiig molhuulj baisan busgui shuu Monkhtungalag ! Sain setguulch ohin yagaad ATG gazart ajild orchih voo ?
2018-10-03
ИРГЭН:
энгийн иргэн мөнгөтэй орж ирж байж болдоггүй ардчилсан улс юм уу бид чинь энгийн зүгээр иргэн юм бол яахаараа АТГ ТЕГ сүйд болоод байгаа юм сүртэй даржин эхлэдэг шийдвэр нь инээдэм байдаг шүү манай монголчууд үүнээс болж гадныханд нэр хүндээ алддаг шүү дээ
2018-10-03
ХУЦААРАЙ ЭНЭ МӨНГӨ ЧИНЬ ЖИРИИН ИРГЭН МАНЬД БАЙСАН БОЛ ЯДАЖ ГАНЦ ЦЭЦЭРЛЭГ БАРИНА ҮЛДСНИИГ НЬ ГУДРАНА. ЗА ЮМ ОРЖ ИРЖ ГАРДАГ ГЭДГИИГ НААД МУУ УИХ ЗГ ГИШҮҮД ЦАГДАА ШҮҮХ ПРОКУРОРЫНХОНД ЛЕКЦ УНШИХ ЮМСАН ҮР ДАГАВАР ҮР ХҮҮХДЭД НЬ ЯМАР ХАР ЗАМТАЙ ОДООГООС ДЭЭДСҮҮДИИН ЗАМ НЬ ХАРЛАЖ ХАР ГЭР ЛҮҮ ЦУВАХ БОЛНО МУУ ЭХ ОРНЫ УРВАГЧ ХУЛГАЙЧУУД
2018-10-03
111111:
Энгийн иргэн 1,3 сая доллартай, сайхан улс шуу, Миний Монгол... бугд эрх тэгш иргэд биш болсон юм уу?
2018-10-03
Иргэн:
Очиж мөнгө гуйхнуу
2018-10-03
Иргэн:
Яахна вэ?! Очиж мөнгө гуйхнуу
2018-10-03
монголын ард түмэн:
тэнэгт энгийн гэнээ,цагдаа нарын хөнөнгөлөг болдгийн учир
2018-10-03
монгол:
мэдээлэлд итгэхэд бэрх болжээ.бараг л бүа цахим мэдээллээр төрийн ажилтан гээд байснаа одоо энгийн иргэн гээд ...
2018-10-03
zochin:
yug ny nuudag obog nertei ny yarichee
2018-10-03
Зочин-Х:
Ман-гаруудыг vзэн ядаж бна. Учир нь эцэг эхийн талаасаа 2лаа махн vед хэлмэгдсэн. Гэтэл одоо ч ухаа орохгvй логик сэтгэлгээ байхгvй зvгээр дарга болчихвол энэ насных нь хэрэг бvтдэг хэсэг бvлэг хvмvvсийг ман намынхан ойлгогдоод бна. Жишээ нь энэ Менхтунгалаг гэдэг комисар чинь Монголын а/т -ийг чихгvй, харах нvдгvй еертэйгээ адилхан гэж бодоод бгаа юм бна. Мэдээ vзлээ сайтуудын мэдээ уншлаа тэр Болдбаатар, Хэрлэн бас 2 УИХ ын гишvvд чинь жирийн иргэн vv? Бага шиг доромжлоорой. Чи ч бас хэсэг хугацааны дараа авилгын хэрэгээр баривчлагдах байх гэж найдъя!
2018-10-03
deje:
tsagdaa boldbaatar nar odoo medee niitelsen etgeedees say usd nehemjleed gomdol gargaad ugduu, ingej jujig urgeljluuj onoo shn zugaatai udehgui yu, tehgui bl ene ulsad hiih uur ajil oldohguinee ta minee!
2018-10-02
АЛБАН ТУШААЛТАНГУУД Л БАЙНА ДАА
2018-10-02
Зочин:
Энгийн иргэнд ийм их доллор яаж байх юм
2018-10-02
Зочин:
Хэн гэдэг УИХурлын гишуун аавыгаа хамгаалаад байнаа юм ?
2018-10-02
Nyamdorj bolon MAH-iinhan Zorigiig alchaad heregtneern ochij ochij Zorig agsanii hamgiin dotnii naizuudn bolon ehneriign aluurchin hemeen Mongoliin ard tumend itguulj Zorig agsanii duugeern Zorigiin namiig samruulj Mongoliin ard tumniig 10 dahin onholduulan daajignaj chadaj baihad, gants avilgachingaa shalgaj bnaa gesen neriin dor sullaad ger buleern baruund gargaj tansagluulaad orond neg muu jiriinees jiriin yaduu guilgachind 10.000 dollar ATG-iin medeelegch huuhend 20.000 dollar uguudl boloo shuudee ! Uher Mongolchuudaa !
2018-10-02
Zochin:
hudlaa shaahaa boli
2018-10-02
Ямар их мөнгөтэй лалар вээ. Тэр энгийн иргэнээ хэлээч тэгээд
2018-10-02
Иргэн:
Очиж мөнгө гуйхнуу
Иргэн:
Яахна вэ?! Очиж мөнгө гуйхнуу
Ямар их мөнгөтэй лалар вээ. Тэр энгийн иргэнээ хэлээч тэгээд
2018-10-02
ЭНГИЙН ИРГЭНД ДОЛЛАР БАЙДАГГҮЙМ УЛИН ДОНГОД АЦ ГИЧИЙ
2018-10-02
Zochin:
аав нь хулгай хийж хүүгээ УИХ-ын гишүүн болгоод. Үгүй мөн ичдэггүй юм байх даа. Аав нь таслан сэргийлэгдэх арга хэмжээ авахуулж байгаа бол хүү нь УИХ-ын гишүүнээсээ өөрөө түдгэлзэж эр зориг харуулчихгүй юм байх даа.
2018-10-02