Шүүхийн хууль бус шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ
2018-10-03

 

“Шангри-Ла” зочид буудалд

 

09.00 цагт Ази тийвийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт эхэлнэ.

 

ЭМЯ-нд

 

09.00 цагт “Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгаа ба эрхзүйн шинэчлэл” уулзалт, хэлэлцүүлэг болно.

 

“Чингис” зочид буудалд

 

09.00 цагт “Цөмийн оношилгоо хавдрын болон зүрх судасны өвчний менежментэд гүйцэтгэх үүрэг” олон улсын онол практикийн анхдугаар хурал болно.

 

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид

 

09.00 цагт “Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт” болно. Утас: 88081693

 

10.00 цагт ХХААХҮЯ-ны ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар цэцэрлэг, “ДЦС-4”-ийн зоогийн газар, “Мах маркет” компанийн үйл ажиллагаатай танилцана.Утас:80019000

 

ЭМЯ-ны гадна талбайд

 

10.30 цагт Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин гардуулах арга хэмжээ болно. Утас:99179899, 86885060

 

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд

 

11.00 цагт “Мөнгөн усны чимээгүй аюул... Минамата конвенц” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас:99153766

 

Сүхбаатарын талбайд

 

11.00 цагт ҮСХ-ны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны баг орон нутгийг зорино.

 

“Blue Sky” зочид буудалд

 

11.30 цагт "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны бүх шатны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслол болно. Утас.91020880, 88035915

 

12.00 цагт Монгол Улсын консерваторит БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хөгжим, техник хэрэгсэл гардуулна. Утас:88111046

 

“Үндэсний мэдээллийн төв”-д

 

11.00 цагт "Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо" ТББ-аас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ.

 

11.30 цагт Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагын ууган зүтгэлтэн, нэрт эрдэмтэн Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойн арга хэмжээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. 

Shuud.mn
Сонин хачин