Шуурхай албаны автомашин олголоо
2018-10-03

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/783 дугаар захирамжаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор шуурхай албаны автомашиныг гардуулан өглөө.

 

 

Шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өгөх ажиллагаанд НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, С.Тунгалаг нар оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин