Дональд Трампын ТЭРБУМТАН болсон НУУЦ
2018-10-03

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын эзэмшдэг хөрөнгийн талаарх мэдээллийг “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Нэгдсэн улсын үе үеийн Ерөнхийлөгч нараас “хамгийн асуудалтай” Ерөнхийлөгчөөр Дональд Трампыг нэрлэдэг.

 

Трамп Ерөнхийлөгч болсон цагаасаа үргэлж асуудал тарихаас гадна ганцхан жилийн дотор АНУ-ыг олон улсаас тусгаарлаж, хөөрхийлөлтэй дүрвэгсэд, цагаачдын хувьд ТАМЫН ЭЛЧ болж хувираад буй.

 

Хашир туршлагатай улстөрчид гэгддэг ОХУ, Иран зэрэг улсын тэргүүн нар Трампыг “Улс төр дэх шинэхэн ногоо” хэмээн тодорхойлдог.

 

Дэлхий нийтээрээ түүнийг бизнесмэн нэгэн гэдгээр нь андахгүй. Түүний бий болгосон ертөнцийг цэнхэр гаригийнхан шагшин магтдаг. Тэрбээр бизнесээ хийж, улстөрөөс хөндий байсан нэрийнхээ өмнөх “агуу” гэх үгийг “мулгуу” гэх үгээр солихгүй байсан гэж олон нийт үздэг.

 

Гарааны бизнесээс ТРАМПЫН ЭЗЭНТ ГҮРЭН-ийг бий болгосон хэмээн Трамп өөрийгөө магтдаг. “Би хөдөлмөрлөсөн. Надад хэн ч мөнгө өвлүүлэн өгөөгүй. Би энэ бүхнийг өөрөө бий болгосон. Би хэдхэн зоосыг амжилттай үржүүлж, тэрбуман болсон нэгэн” хэмээн дурсамж номондоо өгүүлсэн байдаг.

 

Трампын ам, үйлдэл хоёр нь байнга зөрдөг хэмээн шүүмжилдэг өдөр тутмын “The New York Times” сонин эрхэм Ерөнхийлөгчийнхөө хөрөнгө хэрхэн бий болсныг судалсан тайлангаа нийтэд дэлгэлээ.

 

Уг тайланд “Трамп гуравхан настай байхдаа л ирээдүйд тэрбумтан болох нь нэгэнт тодорхой байсан”  гэж өгүүлэв. Тэрбээр вант улсаа байгуулах, бизнесийн гараагаа эхлүүлэх өв хөрөнгөө эцэг Фред Трампаас өвлөн авчээ.

 

Трамп эцгийнхээ хамтаар 

 

Фред, дунд хүү Трампдаа ухаангүй хайртай байсан  гурван нас хүрсэн цагаас нь жил бүр өнөөгийн ханшаар 200 мянган ам.долларыг хүүгийнхээ данс руу нь шилжүүлдэг байжээ. Мөн уг мөнгөнөөс гадна Фред хүүдээ үл хөдлөх хөрөнгө, газар, усан үзмийн талбай зэргийг худалдан авч өгдөг байсан гэнэ. 

 

Трамп наймхан настайдаа САЯТАН болж, өсвөр насандаа тэрбумтан болох нь нэгэнт тодорхой болсон аж.

 

Трамп 1971 онд эцгийнхээ компанийг өвлөн авах өв залгамжлагчаар тодорсон юм. Тэрбээр эгч, ах болон дүүтэй. 1990 оноос эхлэн Трамп эцэгтээ туслан, компанийн үйл ажиллагаанд оролцох болсон ба ихэвчлэн хууль бус үйл ажиллагаа, хор найруулах зэрэг нууцын зэрэглэлтэй үйл ажиллагааг удирдан чиглүүлэх болжээ.

 

Цагаан ордны тэргүүн эцгийнхээ бизнесээс ашиг хүртэх зорилгоор татвараас зайлсхийх үйл ажиллагааг гардан зохион байгуулж, сая сая долларыг халаасласан гэнэ. Трамп татвараас зайлсхийхийн тулд цаасан дээр л бүртгэлтэй охин компанийг халхавчаа болгож, олон тэрбумын татвараас зайлсхийжээ.

 

Жил бүр эцгийнхээ компаниас хүртэх ХИШИГ болон нууц ажиллагааны хариуд авсан цалин өнөөдрийн ханшаар 413 сая ам.доллартай тэнцэж байна.

 

Гурав ба 72 настай Трамп 

 

Трамп энэ мэтээр нийт хөрөнгийнхөө талаас илүү хувийг ХЯЛБАР аргаар олжээ. 1995 онд Трамп дүүгийнхээ хамтаар томоохон хэмжээний орон сууцны барилгын төслийг амжилттай хэрэгжүүлсэн аж.

 

Тэрбээр алдарт “Трамп” цамхагаас гадна 200 гаруй барилга, үл хөдлөх хөрөнгөтэй, 17 гольф клуб эзэмшдэг.

 

Зөвхөн Америкийн томоохон хотуудад түүний үл хөдлөхүүд байрладаггүй. Турк, Панам, Өмнөд Солонгос, Канад, Филиппин, Энэтхэг, Уругвай, Бразил улсад ч мөн түүний үл хөдлөхүүд бий.

 

Дээрх тайлангийн дараахан Трампын хувийн өмгөөлөгч Чарльз Херер“Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах зорилгоор уг сонин худал мэдээллийг нийтэд түгээлээ. Ерөнхийлөгч хууль ёсоор энэ бүх хөрөнгийг бий болгож, эзэмшиж буй. Татвараас зайлсхийсэн, хууль бус үйл ажиллагаа явуулсан, ашиг хүрсэн гэдэг нь бүгд худлаа. Тэд хуурамч гүтгэлэг гаргасныхаа төлөө томоохон хариуцлага, шийтгэл хүлээх болно” гэж мэдэгджээ.

 

Трампын эзэн гүрний нууцын талаар “Trump Organization” болон гэр бүлийнх нь мэдээлэл хийгээгүй байна.

 

Өдгөө 72 настай, таван хүүхдийн эцэг Трампын нийт хөрөнгө 3.5 тэрбум ам.доллартай тэнцдэг.

 

Сард нэг удаа Трамптай холбоотой дуулиант мэдээ гарах уламжлал тогтоод буй. Өнгөрөгч сард Трамптай нэг шөнийг өнгөрүүлсөн гэгдэх порно од Сторми Даниэлз өөрийнхөө намтар номыг гаргасан юм. Сторми уг номондоо Трамптай өнгөрүүлсөн шөнийхөө талаар дэлгэрэнгүй бичжээ.

 

Харин долоодугаар сард Трампын экс өмгөөлөгч Майкл Коэн эзнийнхээ нууцыг илчилсэн юм. Коэн, Трамптай учир ургуулсан бүсгүйчүүдэд мөнгө өгч, нууцлалын гэрээ байгуулсан, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нь Трамп хүүгийнхээ хамтаар ОХУ-ын төлөөлөгчтэй уулзсан гэх мэт нууц материалуудыг дэлгэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Hen ch yu ch uvluuleegui gesen etseg ni 3-han nastaigaas ni l mungu hurungu ugch ehelsen l yum bnadag
2018-10-04
Hen ch yu ch uvluuleegui gesen etseg ni 3-han nastaigaas ni l mungu hurungu ugch ehelsen l yum bnadag
2018-10-04
Амармэнд:
Дональд Трамп ч мундаг азтай хувь заяатай хүн юм даа.
2018-10-03
Амармэнд:
Доналд Трамп ч мундаг азтай хувь заяатай хүн юм даа.
2018-10-03