Японы эрдэмтэн Нобелийн шагналын мөнгөө хандивлахаар болжээ
2018-10-03

Анагаах ухааны салбарын энэ оны Нобелийн шагналыг Техасын Их сургуулийн Жэймс Аллисон, Киотогийн Их сургуулийн Тасуко Хонжо нар хүртсэн билээ.

 

 

Нобелийн шагналыг 1.1 сая ам.доллар дагалддаг ба эрдэмтэд тэнцүү хуваан авна. Тэгвэл Японы эрдэмтэн уг шагналын мөнгөө Японы ирээдүй болсон залуу судлаачдыг дэмжих зорилгоор их сургуульдаа хандивлахаар болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв.

 

Тэрбээр "Залуу судлаачдын боловсролыг дэмжих нь Японы хөгжилд эерэгээр нөлөөлөхөөс гадна анагаахын салбарт хийж буй томоохон хөрөнгө оруулалт болно. Миний залгамжлагчид илүү сайн боловсрох учиртай" гэж мэдэгджээ.

 

Киотогийн Их сургуулийн Захиргаа эрдэмтний захисан ёсоор залуу судлаачдын боловсролыг дэмжихэд уг мөнгөө зарцуулахаа илэрхийлэн БИДНИЙ БАХАРХАЛ хэмээв. 

 

Эрдэмтэн Хонжо Киотогийн Их сургуулийг төгссөн ба 1988 оноос төрөлх сургуульдаа багшлах болжээ. 

 

Тэрбээр хүний дархлааны системийг хэрхэн ажилладаг, дархлаа яагаад сулардаг, юу саад учруулдаг болохыг судалж, анагаахын салбарт шинэчлэл хийсэн юм.

 

"Уг нээлт хорт хавдрыг эрт илрүүлэх, олон сая хүний амь насыг аврах томоохон нээлт болсон гэдгийг  Шведийн Каролинска Хүрээлэнгийн Нобелийн шагналын хороо мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
баярлалаа:
Гайхмаар гайхмаар гайхмаар юм.
2018-10-04
Зочин:
Мундаг юмаа
2018-10-03