Химийн салбарын Нобелийн ЭЗЭД тодорлоо
2018-10-04

Химиийн ухааны салбарын Нобелийн шагналын эзнээр Их Британийн эрдэмтэн Грегори Уинтер, Америкийн эрдэмтэн Фрэнсис Арнольд болон Жорж Смит нар хүртсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

 

Эрдэмтэд эволюцийн судалгааны нээлтээрээ хүртсэн байна. Энзим нь эсийн дотор химийн урвалыг хурдасгах үйл ажиллагааг явуулдаг уургийн молекул аж.

 

Уг нэр хүндтэй шагналыг дагалдан 1.1 сая ам.доллар дагалддаг.

 

АНУ-ын Калифорний Технологийн Хүрээлэнгийн химийн инженер Фрэнсис Арнольд химийн салбараас Нобелийн шагнал хүртэж буй ТАВ дахь эмэгтэй болж байна.

 

АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама 2013 оны хоёрдугаар сарын 1-нд түүнд хүндэтгэлийн одон медаль гардуулж байсан түүхтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин