"Бүс" нууранд морьтойгоо осолджээ
2018-10-04
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороонд “Бүс” нууранд морьтой хүн ороод алга болсон тухай дуудлагыг 10.02-ны өдрийн 15:33 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагыг хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, нийт 13 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 38 км замыг туулан 17:10 цагт очиж, Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат иргэн О /28 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.03-ны өдрийн 08:45 цагт цогцсыг 2 метрийн гүнээс гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин