Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө
2018-10-04

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.  ЗТХЯ-ны Газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн, төмөр замын осол зэргээс үүдэн Ж.Бат-Эрдэнэ сайдын үүрэг ажлаасаа чөлөөгдөх өргөдлийг гаргасан. 

 

Намрын чуулганы эхэнд Засгийн газар Ж.Бат-Эрдэнийг  ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг  өргөн барьсан юм. Дээрх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

 

Үүний дараагаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин