МАН Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхийг дэмжив
2018-10-04

Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан үдээс хойш МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЗТХ-ийн сайдад нэр дэвшигчийг хэлэлцжээ.  Удирдах зөвлөлийн хуралдаанд УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр болжээ.   Үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарын нэрийг дэвшүүлэхийг 100 хувь дэмжсэн байна. 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуулийн дагуу ЗТХ-ийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатарыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барих юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Sodoo amjilt
2018-10-04
Иргэн:
Боломжийн сонголт
2018-10-04
Sodbaatar bolno amjilt husie
2018-10-04
байж болох л сонголт:
Яахвээ дажгүй сонголт
2018-10-04
ЗОЧИН:
харин ч Содоо чинь нэр цэвэр хүн шүү.бие биенийгээ муулахдаа манайхан гаргууд гэж
2018-10-04
ЗОЧИН:
СОДБААТАР ХОР НАЙРУУЛЖ ХҮН ШАНТААЖЛАХААС ӨӨР ХИЙЖ ЧАДАХГҮЙ
2018-10-04
зочин:
СОДБААТАР БОЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ ЭНЭ МАН БОЛОВСОН ХҮЧИН МУУТАЙ БОЛЦИЙМУУ
2018-10-04
зочин:
яаанаа яанаа энэ ман бүр боловсон хүчиний асуудалтай болжээ яаах вэ содбоотор хор л найруулж хүн шантаажлахдаа сайн өөр юм хийхгүй л ххүн
2018-10-04