Л.Энх-Амгалан: Эдийн засгийн өсөлтийг иргэддээ өгөөжтэй болгох хэрэгтэй
2018-10-04

УИХ-ын чуулганы үдээс хойшхи чуулган хуралдав. Хуралдаанаар 2019 оны улсын төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулав.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 

-Ирэх оны төсөв хөгжлийн бодлоготой хэр уялдсан бэ? Монголын эдийн засгийн бодлого экспортод гаргах тал дээр муу байна. Эдийн засгийн сууриа өргөтгөх бусад орлого олох боломжоо яаж хийх гэж байна вэ? Та урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй гэсэн. Гэтэл урсгал зардал нэмэгдсэн тал байна.

 

-2019 оны төсвийг боловсруулахдаа улсынхаа эдийн засгийг цаашид хөгжүүлэх, тогтвортой байдлыг хангах зэрэг бодлогыг харж үзсэн. 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг олон талаас нь үзэж оруулж ирж байгаа. Хөрөнгө мөнгө нь хязгаарлагдмал учир сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьсон. Эдийн засгийг солонгоруулах тухай таны саналтай санал нэг байна. Аялал жуучлалын салбарыг хөгжүүлэхдээ тийзний үнэ бага байх, хөдөө аж ахуй, санхүүгийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай. Улаанбаатар хотыг Засгийн газар онцгойлон дэмжиж байгаа. Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах хангамжийн асуудлаар 300 сая долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.  Цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын  зээлээр хэрэгжүүлэхээр яригдаж байна.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Эдийн засаг өссөн, төсвийн алдагдал багассан. Өрийн дарамт буурч байгаа. Төсөв, санхүүгийн зөв бодлого явуулсны үр дүн 2019 оны төсөв дээр харагдаж байна. Цаашдаа эдийн засгийн өсөлтөө яаж тогтвортой байлгах вэ гэдэг хамгийн чухал. Эдийн засгийн өсөлтийг ард иргэддээ мэдрүүлэх хэрэгтэй. Нийт хөрөнгө оруулалтыг 1.3 их наяд төгрөгөөр төсөвлөжээ. Энэ бол бодитой зүйл. Бид өрийн дарамт гэж маш их ярьж байгаа. Өрийн дарамт ирэх жил 19.5 их наяд болоод даруй 6 их наядаар Засгийн газрын өрийг багасгаж байгаа нь том шийдвэр. Тийм учраас ОУВС-гаас өгсөн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтын орчноо таатай болгох хэрэгтэй.

 

-2019 онд бидэнд тулгамдаад байгаа гол асуудал нь эрсдлүүд. Улс орнуудын хоорондын худалдаанаас үүдэлтэй валютын ханшны эрсдэл бий. Бид төсөв дээр олон талаас нь ярилцсан. Бидэнд алдаа хийх эрх байхгүй. Бид төсвийг боловсруулахдаа бодитой хандсан. Валютын ханшны эрсдэл анхаарах зүйл учир биднээс үл хамаараад эдийн засагт нөлөөлж магадгүй.  Эрсдлийг харгалзаж үзээд зэсийн үнийг 6200-гаар оруулж ирсэн. Нүүрсний үнийн судалгааг олон талаас нь авч үзсэн.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Ам.долларын ханшийг төсөвт хэдээр тооцсон бэ. Хөрөнгө оруулалт 1.3 их наяд төгрөг гэж байна. Энэ хөрөнгө оруулалтын хэд нь шинэ төсөл хөтөлбөр тавигдсан бэ. ЖДҮ-ийн асуудлыг Сангийн сайд болохоосоо өмнө Ч.Хүрэлбаатар сайн ойлгодог байсан. Сайд болсноосоо хойш ЖДҮ-ийн асуудлыг авч хэлэлцдэггүй болсон. Төсөв хэлэлцэж байх явцад орлогоо яаж дээшлүүлэх вэ? гэдэг бодолцох хэрэгтэй. 2019 оны төсөв дээр ЖДҮ-ийг дэмжих дээр юу ч тавиагүй.

 

-Шинэ хөрөнгө оруулалтын хэмжээ 1.3 их наяд. Үүнээс гадна гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл хөтөлбөр 2.6 орчим их наяд төгрөг гэж тооцсон. Эдийн засаг өсөхөөр орлого нэмэгддэг. ЖДҮ-ийг ойлгохгүй байна гэж байна. Бид улсын төсвийн мөнгийг хамгийн үр ашигтай зүйлд тусгах ёстой. Тийм учраас бид Сангийн яам дээр сууж байгаад ЖДҮ-ийг дэмжих төсөл гаргасан. ЖДҮ-ийг дэмжих хуримтлалын сан дээр 335 тэрбум төгрөгийн төсөв байгаа. ЖДҮ-ийн зовлонг ойлгодог хүмүүс тэнд оролцож байгаа.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
SANGAAR HURTEEGEED NEMERGUI
2018-10-05
irgen:
oyunhoroliin asuusan asuultiig harchihaach ichmeer um, yu yarij baigaagaa meddeg bolov uu
2018-10-05
111111:
Хэрэгтэй гэдгийгээ одоо ойлгож байгаа юм уу? Уг нь өгөөжтэй болгох талаар та нарыг юм хийгээч гэж сонгосон юм ш дээ... Арай гилгэр гишүүн нь ийм юм ярьж байхад Тимон, Гатулга нар бол бүр цааш юм байж л дээ
2018-10-05
Хужаа минь тэр МАНАынгынхаа тарвагадоржтойгоо хамт зайлаарай. Одоо аррд түмэн хошгирохгүй ээ
2018-10-05
hahahaha:
amaa hamhi opshor ulugchin
2018-10-04