Австралид жуучлалаар ирсэн Британи залуугийн аминд могой хүрчээ
2018-10-05 09:58

Австралийн хойд нутгийн аялал жуулчлалын гол бүс гэгддэг Грут-Айленд аралд амарч байсан Их Британи улсын иргэн, 23 настай залуу харамсалтайгаар амиа алдсан талаар орон нутгийн цагдаагийн газраас уламжлав.

 

 

Залуу эрэг орчимд амарч байхад могой хазсан байна. Ойролцоо байсан иргэд яаралтай түргэн тусламж дуудсан ч түүний амийг нь аварч чадаагүй гэнэ. Уг хэрэг өчигдөр орон нутгийн цагаар 9.00 цагийн орчимд болжээ. 

 

Энэ талаар албаныхан Британийн Консулын газарт мэдэгдсэн аж. 

 

Шүүхийн шинжилгээнийнхэн залуугийн цогцост задлан хийж, үхлийн шалтгааныг тогтоохоор болжээ.

 

2000-2003 оны хооронд Грут-Айленд арал орчимд 27 хүн могойнд хатгуулж, амиа алдсан юм. 

 

Австралийн эрх баригчдыг могойноос гадна махчин загас сэтгэлийг нь зовоож байна. Өнгөрсөн сард 12 хүн махчин загасны дайралтад өртөж, хоёр хүн амиа алдсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин