Ирэх оны улсын төсвийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
2018-10-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Чуулганы хуралдаанаар 2019 оны улсын төсвийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.  Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж байгаа юм. Тухайлбал, гишүүн С.Бямбацогт  “Хуралдаанаар 129 зорилтыг илүү анхаарч ажиллах ёстой. Харамсалтай нь энэ тал дээр анхаарч ажиллахгүй байгаа. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хэрэгжүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох зэрэг зорилт биелэхгүй.” гэсэн бол гишүүн М.Билэгт “Мал аж ахуйн салбарт төрийн  дэмжлэг хэрэгтэй байна. Бог малаа төр тодорхой  тоон хязгаар зааж худалдаж авмаар байна. Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлмээр байна. Мал нь өссөн, малчид нь цөөрсөн байгааг төр анхаарах хэрэгтэй" гэлээ.   

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин