Мөрөөдлийн жагсаалт биелэхгүй бол хэн хариуцлага хүлээх вэ?
2018-10-05

 

УИХ 2019 оны улсын төсвийг хэлэлцэж эхэлсэн. Засгийн газар ирэх оны  төсвийн тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9,7 их наяд төгрөг, зарлагыг 11,6 их наяд  төгрөг төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -1,9 их наяд төгрөг  байхаар тооцжээ. Ирэх оны улсын төсвийн төсөлд гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэе.

 

Мөрөөдлийн төсөв оруулж ирсэн байна

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Би Сангийн сайдын оруулж ирж байгаа 2019 оны улсын төсвийг маш хариуцлагагүй болжээ гэж харж байна. Аудитын газраас ирүүлсэн дүгнэлтэд зэс болон нүүрсний борлуулалтын тоо хэмжээг өмнөх оны төлөвлөгөөнөөс хамгийн өндөр буюу мөрөөдлийн байдлаар оруулж ирсэн учир төсөвт эрсдэл байна гэжээ.  2018 онд 28 сая тонн нүүрс олборлож байснаа яагаад 2019 онд 42 сая тонн нүүрс олборлохоор болчихсон бэ.  Төмөр замаа бариагүй байна. 2018 онд нэг тонн 54 ам.доллар байсныг 2019 онд яагаад 84 ам.доллар болчихсон бэ. Ямар бөө, лам,  зурхайч нь болно гээд хэлчихсэн бэ. Аудитын дүгнэлт дээр зэс болон байгалийн баялгийн үнэ буурах төлөвтэй байгаа. Өнгөрсөн оны төсөв дээр өмч хувьчлалаас 150-160 тэрбум төгрөг олно гэсэн биелээгүй л байгаа. Орлого  биелэхгүй бол хариуцлагыг хэн хүлээх вэ. Мөрөөдлийн жагсаалт биелэхгүй бол хариуцлага хэн хүлээх вэ.  Яагаад

 

Сангийн сайд 4.7 их наяд төгрөгийг тараах эрхийг зөвхөн өөртөө авчээ

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Төсвийг ерөнхий утгаар нь харахаар ирэх жил хэрэглээний үнэ огцом өсч, тансаг хэрэглээ өсч, үйлдвэрлэл явахгүй юм байна. Инфляци өснө.Ханшийг барьж чадахгүй юм байна гэж харагдаж байна. Гишүүд өөрсдийнхөө тойрогт юм хийлгэх гээд хөрөнгө оруулалт чинь гурван их наяд руу явчихлаа. Энэ чинь эргээд эдийн засгийг баллахаар харагдаад байна. Өөр нэг тодруулах зүйл байна. Өмнө нь хөтөлбөр төслийн хөрөнгө оруулалтыг сайдуудын багцад нь тавьж өгдөг байсан.Гэтэл энэ төсөвт Сангийн сайд хурааж аваад 4.7 их наяд төгрөгийг тараах эрхийг зөвхөн өөртөө авчихсан байх юм. Энэ ямар учиртай юм. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатар сайд гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтыг оролцуулаад, нийт хөрөнгө оруулалтын төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг захиран зарцуулах эрхийг өөртөө авчихсан байх юм. Энэ чинь бодлогын яамдуудад очих ёстой. Энэ мэт зүйлүүдийг сайн тодруулж асуухгүй бол энэ төсөв нэг л биш байна.

 

 Хөрөнгө оруулалтын орчноо таатай болгох хэрэгтэй

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Эдийн засаг өссөн, төсвийн алдагдал багассан. Өрийн дарамт буурч байгаа. Төсөв, санхүүгийн зөв бодлого явуулсны үр дүн 2019 оны төсөв дээр харагдаж байна. Цаашдаа эдийн засгийн өсөлтөө яаж тогтвортой байлгах вэ гэдэг хамгийн чухал. Эдийн засгийн өсөлтийг ард иргэддээ мэдрүүлэх хэрэгтэй. Нийт хөрөнгө оруулалтыг 1.3 их наяд төгрөгөөр төсөвлөжээ. Энэ бол бодитой зүйл. Бид өрийн дарамт гэж маш их ярьж байгаа. Өрийн дарамт ирэх жил 19.5 их наяд болоод даруй 6 их наядаар Засгийн газрын өрийг багасгаж байгаа нь том шийдвэр. Тийм учраас ОУВС-гаас өгсөн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтын орчноо таатай болгох хэрэгтэй.

 

Сонгуулийн өмнөх жилийн төсөв боловсруулсан мэт эргэлзээ төрж байна

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Би төсвийг боловсруулахдаа баримталсан үндсэн зарчмын талаар асуусан. Сангийн сайд Төсвийн байнгын хорооны дарга байх үедээ төсвийг алдагдалгүй баримтлах ёстой гэсэн зарчмыг баримталдаг байсан. Миний хувьд ч адилхан байр суурьтай ижил бодолтой байсан учраас таныг Сангийн яамыг удирдахдаа ч хэвээрээ байх, үүнийхээ төлөө эцсийн “дусал цусаа дуустал шавхаж” чадав уу гэж би асуугаад байгаа юм. Гэвч бодит байдалд тэгээгүй юм шиг харагдаж байна. Төсөв нь алдагдалтай, өр нь их байхад дотоодын үнэт цаасны өрийг та 900 гаар бууруулсан ч гэсэн Засгийн газрын нийт өрийг нэмчихсэн байна. Тэгэхээр ингэн байж хөдөө орон нутаг руу ийм их мөнгө нийлүүлэх ямар шаардлага байна вэ. Үнэхээр зарчмаа барьж боловсруулсан төсөв мөн үү, сонгуулийн өмнөх жилийн төсөв үү гэдэг хардлага төрж, эргэлзээ үүсч байна.

 

Эдийн засгаа өөдрөгөөр харах нь зөв

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-Сангийн яам өөр дээрээ эрсдэл үүрээд ийм төсөв оруулж ирж байгаад талархаж байна. Эдийн засгаа өөдрөгөөр харахгүй бол бид юм хийж чадахгүй. Хөдөө орон нутагт хөрөнгө оруулалт хийж төвлөрлийг сааруулахгүй бол болохгүй. Энэ жил улсын төсвөөс 5.7 их наяд төгрөгийн өр, зээл төллөө гэж байна. Энэ их мөнгө чинь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ.

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
наадах чинь юу ч биш манай гомо мөнхөө ахийн үйлдсэн бузар хэргийн дэргэд юу ч биш. манай гомо мөнхөө ах бол алдартай гаж донтон_ бас архаг тэмбүүтэй
2018-10-06
МАН төсвөөр далимдуулж хөдөөнийхний санал худалдаж авах ажилаа эхэлж байна Тэр сангын сайд гэж ёстой чоноо чоно...Чононд хонио хадгалуулна гээч л болж байна даа .4,7 их наяд төгрөгийг өөрийн мэдэлд авна гэж арай дэндэнэ шүү
2018-10-06
MONGOL ULS YAMAR ZAMAAR HOGJIHOO TODORHOILOOGUU
2018-10-05