Баянзүрх дүүргийн шүүх нүүнэ
2018-10-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс Баянзүрх дүүргийн V хороо, 15 дугаар хороолол Монгол кино үйлдвэрийн гудамж /Монгол кино үйлдвэрийн хойд талд байрлах 2 давхар, хуучнаар үзвэрийн байр/-д байрлан үйл ажиллагаа явуулахаар болжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүд болон тус шүүхүүд дэх эвлэрүүлэн зуучлал нь Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороонд байрлах өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Харин 2018 оны 10 дугаар сарын 08-наас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Монгол кино үйлдвэрийн гудамж /Монгол кино үйлдвэрийн хойд талд байрлах 2 давхар хуучнаар үзвэрийн байр/-д байрлан үйл ажиллагаа явуулах болсон тул шүүхээр үйлчлүүлж буй хуулийн этгээд, иргэд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар захиргааны ажилтнуудтай холбогдохыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин