Нобелийн энхтайвны шагналыг хүртсэн ХОЁР ЭРХЭМ
2018-10-07

Энэ оны Нобелийн энхтайвны шагналын эзнээр бэлгийн хүчирхийллийг дайны зэвсэг болгон ашиглахын эсрэг тэмцэгчид болох Конгын эмч Дэнис Муквегэ, Иракийн "Язиди" цөөнхийн төлөөлөгч Надиа Мура нар хүртлээ. 

 

 

Уг нэр хүндтэй шагналын төлөө 320 нэр дэвшигч өрсөлдсөн байна 

 

Иргэний дайн, дотоодын зөрчил мөргөлдөөн болон алан хядах террорист бүлэглэлээс болж Конго болон Иракийн олон мянган охид, бүсгүйчүүд бэлгийн хүчирхийллийн золиос болсоор. 

 

Конгын эмч Дэнис Муквегэ хүчингийн хэргийн золиос болж, ирээдүйн амьдралдаа хар толботой үлдсэн олон зуун охид, бүсгүйчүүд туслахад ихэнх амьдралаа зориулсан ачтай нэгэн аж.

 

Иракийн шашны цөөнх гэгддэг "Язиди" үндэстэнг үргэлж ялгаварлан гадуурхдаг ба армийнхан болон террорстууд тус үндэстний эмэгтэйчүүдийг бүлэглэн хүчирхийлэх, хөнөөх зэрэг зэрэг харгислал үйлдэж, ялгаварлан гадуурхсаар ирсэн. 

 

Надиа Мура тус цөөнх үндэстний дуу хоолой болж, байр суурийг нь олон улсад хүргэж, цэнхэр гаригийн удирдагчдыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг уриалан өнгөрсөн хугацаанд кампанит ажил зохион байгуулжээ. 

 

Тэрбээр 25 настай ба уг нэр хүндтэй шагналыг хүртсэн хоёр дахь залуу эрхмээр тодорч байна. 2014 онд 17 настай Малала Юсафзай уг Нобелийн шагналтан болжээ. 

 

Норвегийн Нобелийн шагналын хороо “Тэд өөрсдийн аюулгүй байдалдаа аюул учруулан дуу хоолойгоо нийгэмд хүргэж байна" гэж мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин