БНХАУ: Интерполын ерөнхийлөгчийг баривчиллаа
2018-10-08

Интерполын ерөнхийлөгч Мэн Хонвэйг Хятадын тал баривчилсан гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар Британийн “ВВС” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

 

Интерполын ерөнхийлөгч Мэн Хонвэй өнгөрсөн сарын 2-нд Францаас БНХАУ-д очоод сураггүй алга болсон.

 

Интерполынхон болон гэр бүлийнхэн нь  түүнийг өнгөрсөн хугацаанд эрэн хайсаар байсан ба Хятадын цагдаагийн албан хаагчдыг хамтран ажиллахыг удаа дараа хүсчээ.

 

Мэн Хонвэй сураггүй болсон нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татсан үйл явдал боллоо. Тэрбээр “барьцаалагдсан”, “амиа алдсан” гэх мэт олон баримт нотолгоогүй мэдээллүүд нийгмийн сүлжээгээр нэг тархав.  Хятадын газар нутагт тэрбээр сураггүй алга болсон учир гол зангилааг Бээжин мэдэх учиртай. Гэхдээ Бээжин өчигдрийг хүртэл уг асуудлаар байр сууриа хүрээгүй юм.

 

Мэн Хонвэй 2016 оны арваннэгдүгээр сард олон улсад үйл ажиллагаагаа явуулах Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Түүний бүрэн эрх ирэх 2020 онд дуусгавар болно.

 

Тэгвэл түүнийг Хятадын хилээр нэвтрэх үед тус улсын цагдаагийнхан саатуулсан гэнэ. Уг мэдээллийг БНХАУ-ын эрх баригч Коммунист намын Хяналт шалгалтын хорооны хэвлэлийн албанаас өчигдөр мэдэгдлээ.

 

Уг мэдээллийн дараахан “Мэн Хонвэйг Интерполын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон” гэх мэдээллийг Франц дахь тус байгууллагын төв байраас уламжлав. Мэн Хонвэй ямар шалтгаанаар ерөнхийлөгчөөс огцорсон талаарх мэдээллийг Интерпол мэдээлээгүй байна.

 

Эх сурвалжууд “Мэн Хонвэй Хятадад баригдсан нь байгууллагын нууцын зэрэглэлтэй материалууд алдагдсан байх магадлалтай гэж үзсэн учир Интерпол хариу арга хэмжээ авсан” гэв.

 

Хонвэй Интерполыг тэргүүлэх болсоноос хойш Бээжинтэй таагүй харилцаатай болж, улмаар гэр бүлийнхээ хамтаар Францад суурьших болсон гэдэг.

 

Гэхдээ уг мэдээллийг олон улсын хүний эрхийн байгууллагууд эрс шүүмжилжээ. “Бодит байдал дээр Мэн Хонвэй эрх мэдлээ урвуулан ашиглаж, хилийн дээс алхсан Хятад иргэд, авлигачдын мэдээллийг БНХАУ-ын Засгийн газарт өгч, баривчлах ажиллагааг нь хөнгөвчилдөг байсан” гэлээ.

 

 

Мэн Хонвэй сураггүй болсон гэх мэдээллийг анхлан түүний гэргий Грэйс Мэн нийтэд мэдээлсэн.

 

Тэрбээр сэтгүүлчдэд “өнгөрөгч зургаадугаар сараас хойш нөхрийг нь нийгмийн сүлжээгээр айлган сүрдүүлж эхэлсэн. Мөн хэд хэдэн удаа дуудлага ирж, хэсэг хугацаанд нөхөр минь их хүнд нөхцөлд ажилласан” гэж  ярьжээ.

 

Грэйс Мэн “Нөхөр минь Хятадад очоод удаагүй байхаа над руу хутганы зураг явуулсан. Надад уг зураг их сэжигтэй санагдаад шууд л цагдаа нараас тусламж хүссэн. Нөхрийнхөө аюулгүй байдалд ихээхэн санаа зовж байна” гэв.

 

Хутганы зурагтай мессеж өнгөрсөн сарын 25-ны 17.00 цагийн орчимд түүний утсанд ирсэн ба энэ өдрөөс хойш тэд холбоо бариагүй гэнэ.

 

Мэн Хонвэй 40 гаруй жил Коммунист намд өндөр албан тушаал хашдаг байсан юм. Тэрбээр БНХАУ-ын Дотоод хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байжээ.

 

БНХАУ-ыг Си Зиньпин удирдаж эхэлсэн цагаас хилийн дээс алхсан авлигачдыг нутагт нь авчирч, шийтгэх ажил эрчимтэй өрнөж буй юм. 2013-2018 оны хугацаанд “төрд шургалсан сая гаруй авлигачдыг” яллажээ. Авлигын хэрэгт нэр холбогдсон өндөр албан тушаал хашиж буй хятад эрхмүүд сураггүй алга болох нь элбэг.

 

Хожим нь тэднийг БНХАУ-ын Авлигын эсрэг агентлаг баривчилсан нь илчлэгддэг. Тус агентлагийн удирдлагууд “Мэн Хонвэй авлигын хэргээр баривчлагдсан уу” гэх сэтгүүлчийн асуудалтад хариулахаас эрс татгалзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хахахаха элэг авлаа л даа:
талх малхаа авсымуу андаа кккк өвөл болох нь дээ түлээ түлшээ бэлдэвүүү кккккк
2018-10-08
???:
Hyatad Uls ingeed zewer ariun boloh zamdaa orloo Mongol hezee Zewer ariun boloh gej baina daa ??? medeh hun b na uu ?
2018-10-08
хахахаха элэг авлаа л даа:
талх малхаа авсымуу андаа кккк өвөл болох нь дээ түлээ түлшээ бэлдэвүүү кккккк