Ким Чен Ун, Майк Помпео нар уулзлаа
2018-10-08

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн амралтын өдөр Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо айлчиллаа. 

 

 

Тэрбээр уг айлчлалынхаа хүрээн тус улсын залуу удирдагч Ким Чен Унтай биечлэн уулзаж, цаг үеийн асуудлаар хэлэлцжээ. 

 

Тэд ойролцоогоор гурван цаг орчим уулзсан ба уулзалтын уур амьсгал ЭЕРЭГ байсан гэв. 

 

Майк Помпео удирдагчтай уулзах үеэрээ "Ойрын хугацаанд ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хэрэгтэй. Уг асуудалд Пхеньян нааштай хандаж, ойрын хугацаанд бидэнд таатай мэдээ дуулгана гэдэг итгэж бас найдаж байна" гэж мэдэгдлээ.

 

ТРАМП-КИМ нар өнгөрсөн зургаадугаар сард Сингапурт уулзсан юм.

 

Майк Помпео Пхеньян дахь айлчлалаа өндөрлүүлээд Сөүл хотноо хэсэг хугацаанд саатах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Мун Жэ Инд бараалхсан аж. 
 

Пхеньян цөмийн зэвсгээс ангижрах үйл явц хэтэрхий удаашралтай байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дургүйцлийг хүргээд байгаа. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин