Түгжээ нь тайлагдаагүй ТҮГЖРЭЛ
2018-10-08

 

Өглөөний эерэг хандлагыг эсрэгээр нь эргүүлдэг  түгжрэлийг бууруулах төрийн, нийслэлийн бодлого шийдвэрийг чих тавин сонсдог. Нийслэлийн их ачааллын сар дуусгавар болж,  сургууль, цэцэрлэгийн  үйл ажиллагаа жигдэрч, олон нийтийн хувь, хувьсгалын ажил ч цэгцэрлээ. Их, дээд сургуульд хүүхдээ элсүүлэн суралцуулахаар  амьдрах байрыг, сургуулийн нь зүг чигийг зааж, зохицуулсан орон нутгийнхан ч гэрийн зүг жолоо залсан байна. Тэгээд ч энэ сарын сүүлчээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхлэх тов ч гарсан байна лээ.  Их хүйтний улирал эхлэхээс амжиж, хугацаа хэтэрсэн ч ондоо багтааж, ажлаа дуусгахаар улирлын чанартай автозамын ажлууд эрчимтэй үргэлжилж байна.  Автозамын засвар, шинэчлэлтэй холбоотой зарим хэсэгт үүссэн түгжрэлийг хотынхон бид асуудал үүсгэж,  бухимдаад байхгүй л дээ.  Яармагийн шинэ гүүрнээс эхлээд зарим автозам засварын ажлууд дуусгавар болчихвол зорчих хөдөлгөөний хэсэг нэмэгдэнэ гэж, харин таатайгаар ашиглалтад орохыг нь тэсэн ядан хүлээж байгаа. 

 

Харин ид ажлын эхлэх цагаар төдийгүй байнга үргэлжилж байгаа түгжрэл нийслэлчүүд бидэнд ердийн үзэгдэл болтлоо нийгмийг бухимдуулсаар байна.  Түгжрэлийг бууруулах хамгийн гол гарц ч нь төвлөрлийг сааруулах  төлөвлөгөө гэж төр, засгийнхан хэт холын бодлогоо ярьдаг.  Гэвч цаг хугацаа, минуттай уралдан ажилладаг, яардаг их хотынхонд түгжрэл амьдралын  тээг болсоор.  Нийслэлчүүд хэн нэгнээсээ түгжрэл ямар байна, ажил, сургуульдаа цагтаа очсон уу, хэдэн минут хоцров гэсэн асуултаар өглөөг эхлүүлдэг боллоо. 

 

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд  Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Хөдөөгөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хурдацтай нэмэгдэж, хотжилтын түвшин  67.6 хувьд хүрсэн гэх судалгаа гарчээ.

 

Судалгаанаас  нийслэл, бүсийн тулгуур төв болон аймгийн төв болох 23 хот, түүний орчимд манай улсын нийт хүн амын 66.0 орчим хувь нь амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа аж. Ер нь судалгаатай, судалгаагүй хөдөөгөөс нийслэлд шилжин ирэгсдийн тоо  нэмэгдэж гэр хороолол хүрээгээ тэлсэн ганцхан жишээгээр олон нийт мэдэх байтугай мэдэрдэг.  “Хүн амын хэт төвлөрлийг сааруулахын тулд хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлсийг нийслэлийн дагуул хот болон орон нутгийн хот, суурин газруудад бий болгох шаардлагатай. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулан агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, нийслэлийн дагуул хот, суурин газрууд, бүсийн тулгуур төв, аймаг, сумын төвүүд зэрэг бусад хот, суурин газруудыг төлөвлөн хөгжүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, орон нутгийн хотуудын хөгжлийг бүсчилсэн хөгжлийн бодлогоор дэмжих зэрэг арга хэмжээг авах шаардлага гарч байна” гэсэн аль ч төр, засгийн үед яригддаг сэдвийг Засгийн газрын тэргүүн дурдана лээ.  Өмнөх Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл анх 1996 онд боловсруулсноос хойш  хойш нийгэм, эдийн засгийн тогтолцоонд ихээхэн өөрчлөлт, дэвшил гарчээ. Арга ч үгүй биз, тэртээ 20 гаруй жилийнхтэй харьцуулахад манай иргэдийн сэтгэлгээ, улсын хөгжил ч тэс өөрчлөгдөж, хөгжсөн.  Ямартай хүн амын нутагшилт, суурьшлын одоогийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, давуу болон сул талыг тодорхойлохоос эхлэх юм билээ. Хөгжлийг тэтгэх зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийг харгалзах, амралт, аялал жуулчлал, байгаль хамгаалал, түүх, соёлын асуудлыг хүн амын нутагшилт, хот байгуулалтын бодлоготой уялдуулан жижиг, дунд, хүнд үйлдвэрлэл хөгжих нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, хот байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх гээд  дөнгөж л зураглалын шатандаа яваа юм билээ. Тиймээс хуулийн хугацаагүй энэ төсөл төлөвлөгөө хэзээ цаасан дээр бууж, батлагдан, хэрэгжихийн одоогоор  таашгүй.

 

Тиймээс нийслэлчүүдийн бидний хувьд түгжрэлийн түгжээнээс хэрхэн салах вэ гэдэг толгойны өвчин, нийгмийн бухимдал болоод байгаа. Нийслэлийн зүгээс түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлсэн автомашины дугаарын хязгааралтыг хэдэн жилийн өмнөөс нэвтрүүлсэн. Автомашины дугаарын хязгаарлалтын журамд ч өнөөдөр нэмэлт өөрчлөлт оруулж, тэгш, сондгойгоор хөдөлгөөнд орцуулахад шаардлага тулгараад байгаа.

 

Хөгжлийн урт хугацааны бодлого ярихаасаа урьтаж, өнөөдрийн хөрсөн дээр түгжрэлийн түгжээг тайлах шийдэл, шийдвэрээ гаргамаар байна. 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
юун 23 хот вээ. Манай улс 1-хэн хоттой, нийт хүмүүсийн 50% нь эндээ чихэлдэж амьдардаг. Явган замаа сайжруулж, өргөтгөхгүй бол мөд бүгд машин унаад, улам л таг зогсоно
2018-10-09
Ard:
Landcruiser, Nissan patrol,pikup trackuud, benz G class zagvar, Hummer bolon busad tom ovoriin mashinuudiig hotiin tovoor unahiig horiglohoos ajilaa ehleh estoi, edgeer mashinuud hort utaag iheer yalgaruulah, hotiin toviin ongo uzemjiig gutaah, zai bair iheer ezleh, turemgiilen dairah, humuus,zaluusiin setgel sanaag uimuulj zaaval iim mashin unah estoi um bna geh buruu sedeliig toruuleh, tegsh bus baidal uusgeh,avilga heel hahuuliig oogshuuleh geh met niigemd mash buruu haragdaj baigaa tul hotiin tov hesegeer horigloh shaardlaga uuseed bna.
2018-10-09
Оркуудтай хатуу тэмцэх хэрэгтэй бнаа. Эрхийг нь хасч торгуулыг нь өндөр болгох хэрэгтэй. Бүр машиныг нь улсын орлого болгосон ч яадаг юм. Дутагдлыг нь хэлсний төлөө Оркуудын хэлдэг хэдэн үг байдаг. 1. Хүний мууг үзлээ. 2 Яарч явсан. 3. Хэнд гай болсон юм. Хэхэ инээдтэй
2018-10-08
Зочин:
Метро японуудын хөрөнгөөр тавиулж, ашгаа аваг. Өөрсдөө мөнгөө олоод метрогоо тавих нь мянгуужингийн үлгэр болно.
2018-10-08
Мие лалар хотыг ийм болгосон шvv!!!?
2018-10-08